Он гарсаар 1187 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Монголбанк Ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд  долдугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилжээ.

Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 155 гаруй тэрбум төгрөгийг олгосон байна. Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгоод байгаа аж.

Дашрамд дуулгахад, Банкууд 2017 оны арванхоёрдугаар сард 816 зээлдэгчид 60.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Зээлийн 99.6 хувийг төгрөгөөр олгожээ. Ипотекийн зээлтэй 93 мянга147 иргэдийн  68 мянга 970 нь ОСИСТТБ хөтөлбөрийнх, 20 мянга 454 нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрт, гурван мянга 723 нь бусад эх үүсвэрт хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих