Сүрчигийн дэлгүүрт орсон эмэгтэйн хачирхалтай үйлдэл

Нэгэн  эмэгтэйн хачирхалтай үйлдэл  дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт  үлджээ. Тэрээр нууц камер  ажиллаж байгааг анзаараагүйгээс ийм үйлдэл хийжээ.  Эрээн  даашинз  өмссөн  энэ  эмэгтэй  тун сонин байдлаар  үнэгүй сүрчиг хэрэглээд авжээ.

Эмэгтэй дэлгүүрт орж, чөлөөтэй үзэж сонирхоход зориулан тавиурт өрж тавьсан  сүрчигнүүдээс сонголт хийн, үнэртнүүдийг нэг нэгээр нь цацаж үзэж.  Түүний дараа ийш тийш харж байснаа даашинзынхаа хормойг сөхөн хөл, гуяа хоорондохруугаа  шүршсэн байна.


“Гоо сайхны” бүрэн үйлчилгээ хийж дууссаныхаа дараа эмэгтэй савтай сүрчигийг  байсан байранд  нь буцааж  тавиад, дэлгүүрээс  яаран гарч явжээ.