Монголын урлагийн өвгөн бүргэд

Бага балчираасаа Монголын урлагт хөл тавьж одоо хэр нь  дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээсээр байгаа нэгэн бол МУГЖ Ё.Цог гуай билээ. Олон түмнээ Цогоо гуй хэмээн авгайлагдсан энэ буурлыг бид мөн ч олон дэлгэцийн бүтээлүүдээс харж өссөн юм. Түүний сөөнгө баргил хоолой, дүр байдал нь бүтээсэн дүрээ үнэхээр сайхан чимж өгдөгийг энэ салбарынхан андахгүй. Насаараа дэлгэцийн бүтээлтэй амьдралаа холбосон тэр анх Монгол хүн Холливүүдийн “Марко Поло” кинонд тоглох болсныг сонсоод баярласандаа уйлж байсан гэдэг. Ийн урлагтаа үнэнхүү сэтгэлтэй энэ буурал эрхэмийг Монголын урлагийн өвгөн бүргэд гэлтэй.

Сэтгэгдэл бичих