Дарга нарыг ажил дээр нь хутгалж, эмч нарыг эмнэлэг дээр нь зодоод эхлэв үү?

      Манай нийгэмд юу л болоод байна дээ гэх эргэлзээ хааяа хааяа төрдөг л байсан. Харин өчигдрөөс шууд айдас төрж эхэллээ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан иргэнийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна л гэх юм.  Эмчийн уруулыг сэт цохиж, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан байна. Танхайрсан этгээд архи уусан ч өөрийгөө хянах чадвартай байсан гээд л   Урьд нь Баянзүрх дүүргийн дарга хүн зодчихжээ гэгддэг байсан бол , одоо харин Баянзүрх дүүргийн даргыг өрөөнд нь, газар дээр нь хутгаллаа гэх жишээтэй. Улам гаарч галзуурч байх шив дээ гэх гэтэл, тус дүүргийн тамгын газрын даргыг өрөөнд нь галзуу сэтгэцийн өвчтэй этгээд хутгалаад ,хохирогч хагалгаанд орж азаар амьд үлдэж дээрдэж байх жишээтэй. 

      Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтнууд  мэдээлэл хийгээд байгааг бодоход хар дарж зүүдлээгүй  үнэн бололтой. Урьд нь сэтгүүлчдийг цагдаад өгч дарамтлуулдаг байсан бол одоо цагдаа нь газар дээр нь зодож танхайрдаг болчихлоо. Энд тэнд эрэгтэй эмэгтэй зодуулсан сэтгүүлчид эрх чөлөө, хэвлэлийн индекс ярьцгаагаад л бичиг цаас ийш тийшээ өгцгөөгөөд л явж байна.

Эмчийг эмнэлэг дээр нь, даргыг албан өрөөнд нь, сэтгүүлчийг иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байх яг тэр агшинд нь зодож, цохиж, хутгалж, хохироогоод байгааг юу гэж ойлгох вэ, бас яах вэ?  Цаашлаад УИХ-ын гишүүдийг танхимд нь, багш нарыг самбарынх нь өмнө гээд арай үгүй байлгүй дээ. Ядаж амьд явах үндсэн эрхийн төлөө төр засаг минь ажиллаж л таарна. .

 Д. Галт

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Оюун-Эрдэнэд ханд аа - 66.181.191.612018-08-07 00:44:20

Оюун-Эрдэнийн эхлүүлсэн рэкет хүчийг авч нийгмийн хар масст хүрч байна. Албан тушаал,эрх мэдэлгүй нэгэн нь ингэж л рэкетлэнэ л дээ. Ямар Оюун-Эрдэнэ шиг ард нь звлөх херо ах ньтөлбөртэй нэвтрүүлэг хийлгэх санхүүжүүлэгч ерөнхийлагч байх биш,бор зүрхээрээ,биеийнхээ хүчийг л ашилж рэкетэлж байна ш дээ. Одоо яхав, Хэрвээ энэ үйлдлийг буруу гэвэл ёс зүйн хариуцлагыг нь ямарч байсан л Оюун-Эрдэнэ хүлээх

zoochin - 150.129.140.1952018-08-02 07:17:45

alivaa zuiliig uls turjuulj devergehee boliod yaval uls ornoo uud ni tatah ve yaval bidniiamidral saijrah ve gedeg sanaa onoogoo bichvel yasiin

zoochin - 27.123.214.1172018-08-01 23:36:52

alivaa zuiliig uls turjuulj devergehee boliod yaval uls ornoo uud ni tatah ve yaval bidniiamidral saijrah ve gedeg sanaa onoogoo bichvel yasiin

иргэн - 203.91.118.1802018-08-01 17:04:01

Энэ сонин бишээ цаадуулд чинь Турк иргэн гол нь гадны иргэнийг хамгаалж байвал Монгол хүн ямар хамаатай юм гэж бодож суугаа. Түүнийг хамгаалтанд авсан гэсэн голнь гадны хүн. Монголчууд унтаж чадахгүй , архичин болох яах вэ гол нь гадныханд гэрэлт гудамжтай гэдгээ харуулж шөнжин архидан бас бааран 04 цаг хүртэл шөнжин ажиллана. Гол нь гадныхан гол

- 182.160.36.2382018-08-01 12:24:43

Төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж чадахгүй байгаа учраас иргэд эцсийн аргаараа бухимдалаа илэрхийлж байна. Иргэд амар тайван байвал ийм зүйл болохгүй шдээ

ардын хүн - 66.181.161.302018-08-01 09:57:37

лаларын ардчилал хүмүүсийг хүн биш адгуус болгож байна эрх чөлөө ярьсан лаларууд өөрсдөө баяжиж эрх дураараа дургиж байна.

oo - 27.123.214.1092018-08-01 09:48:59

Ih hurliin gishuuded amid yavah erh hereggui bh.

зочин - 103.212.119.282018-08-01 09:45:25

эмч нарт нударганы амт илүүдэхгүй. худлаа цаг тараачаад зүгээр сууж байдаг. нээх их зантай амьтад өвчтэй хүмүүстэй дээрэнгүй харьцдаг, хүнд сурталтай илжигнүүд