Налайх Дарханы замд яагаад осол их гардаг вэ?

       Амралт аялал зугаалгын үе арай л дуусчихаагүй байна. Гадны насжилт ихтэй, хуучин тэрэг голдуу уначихаад, хурдаа тохируулалгүй,  хуй салхи мэт давхиж явдаг манайхны амралт аялалын замд аваар осол таарах нь олон. Бороо усны үерийн мэдээтэй зэрэгцэн  хөдөөгийн замд гарсан аваар ослын мэдээг сонсход сэтгэл сэрдхийлгэм.

     Энэ жилийн хувьд холбогдох байгууллагууд сэрэмжлүүлэг, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр чамгүй ахицтай ажиллаж байгаа нь анзаарагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Урьд нь Дарханы замд л гэхэд аваар осолд өртөхөөс болгоомжилвол зохих 9 "точик" байдаг тухай мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байсан.

    Энэ зун Дархан ,Налайхын чиглэлд хэд хэдэн удаа зорчиж, явж ирсэн жолоочийн хувьд өөрт анзаарагдсан зүйлүүдээ хэлэхэд илүүдэхгүй боловуу хэмээн хүргэж байна. Мэдээж хурд хэтрүүлэх явдал их байна. Замын цагдаагаас энэ талаар хангалттай сэрэмжлүүлж байгаа. Гүйцэж түрүүлэхдээ аль аль талдаа дохио өгөхгүй байгаа нь аюулгүй байдал талаасаа ч тэр, зорчих соёл талаасаа ч тэр харамсалтай санагдаж байсан. Зөвхөн зуны тухай л ярихад бороо усанд идэгдэж зам хагарах тохиолдол энэ замуудад ихээхэн гардаг. 

     Дархан, Налайхын чиглэлд гардаг   аваар ослын хамгийн том шалтгаан нь хурдтай явж байгаад замын хагархайг гаргах гэж эсрэг урсгалруу дарсан тохиолдол боловуу хэмээн хэлж болохоор байлаа. Энэ шалтгааныг албаны эх сурвалжууд ч дуу нэгтэй зөвшөөрч байна. Үнэндээ өөрийнхөө зорчих хэсгийн замыг харж, бараг л шахуу эсрэг урсгалын  машины өмнөх замын хагархай байгаа эсэхийг "хяламхийн" шалгаж явсаар ирсэнийг нуух юун.

     Ялангуяа Дарханы замд маш олон тойруу байгааг анзаарч замын тэмдэглэгээг сайтар анхаарч хурдаа тохируулахгүй бол, тойруу дээр, тэр ч бүү хэл, үл харагдах хэсэгт гүйцэж түрүүлж байгаа аймшигтай нөхдүүд тааралдах л юм. Үер усны улмаас эвдэрсэн замуудыг чадах чинээгээрээ л бөглөдөг бололтой. Гэвч засаж янзалж амжаагүй хагарал эвдрэл энэ хоёр замд нэг бус удаа тааралдана.

Гадныхны насжилт ихтэй хуучин тэрэг унана. Дээр нь хурд хэтрүүлнэ. Бас дүрэм зөрчинө. Тэгээд бас хагархай зам дээр шүү дээ.Та өөрийнхөө ч бусдынхаа ч аюулгүй байдлыг бодолцоорой.

 Г.Хулан

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

hi hi - 66.249.82.1722018-07-31 22:00:35

Точик биш ТОЧКА шүү дээ. Нэртэйгээр нь точиг гээд биччих Хулаан !!!

od - 202.179.24.372018-07-31 15:39:30

uneheer anhaarah asuudal

Dorjoo - 66.181.161.342018-07-30 12:27:16

Aynii altan shar zam olziitei baigee

kkkkkkk - 66.181.160.632018-07-30 12:24:12

hyanaltgui deerees n chuluutei zamd dawxial ter. Bas zam n ymar aimr bilee

Zzzzz - 66.181.161.902018-07-30 11:35:55

Jolooch nar anhaaraltai yvah heregtei

Зочин - 64.119.16.2442018-07-30 11:32:33

Манайхан нээрээ хурдны замтай боллоо ч явж сурах боловуу даа