Бөхчүүд сайн үйлсийн аяныг түүчээлж эхлэвүү ?

          Улсын  Их Хурлын гишүүн ,Улсын аварга А.Сүхбат наадмын өмнөхөн "бөх бол төр" хэмээн айлдсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад авсан. Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын гишүүд, Сайд дарга нар гээд монгол төрд бөхчүүд олон байгаа нь үнэн. Харин эрхэм аварга энэ талаас нь харж хэлсэнүү, үндэсний уламжлал талаас нь өргөн цар хүрээ бүхий агуулгатай хэлсэнийг хүмүүс ойлгосонгүй юу гэдэг нь бас л  өөр асуудал.

          Тэгвэл бөхчүүдийн өгч мэддэггүй зөвхөн авдаг, монголчуудынхаа буянаар  хоолны сайныг идэж хувцасны сайныг өмсчихөөд хоорондоо талцаж, наадмын найраа хийж, ард иргэдээ хулхиддаг хэмээх муу нэрийг хусахаар эхэлж зориг гаргасан хүн бол Улсын начин "Аварга" дээд сургуулийн багш Б.Адъяахүү юм. Тэрээр "Бөх бол хүнлэг сэтгэл" хэмээн үйл хөдлөлөөрөө хэлж харуулж байна. 

           "Хавдрын Үндэсний Зөвлөл" Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Б.Адьяахүү начин  бөхийн хүрээний олон шавь нар болон бөхчүүдэд уриалга гарган Хавдрын үндэсний зөвлөлөөс санаачилсан хөдөө орон нутгаас хавдрын эмчилгээний үед түр байрлах иргэдэд зориулах байрны / лонж / өрөөг тохижуулж байгаа ажээ. Адъяахүү багшийн уриалгыг бөхчүүд тун идэвхитэй хүлээн авч, сайн үйлсийн аяныг түүчээлж байгаа юм. Улсын Их хурлын гишүүн, Улсын аварга А.Сүхбат "Бөх бол төр" гэж тодорхойлсон бол, Б.Адьяахүү начин "бөх бол хүнлэг сэтгэл" хэмээн хэлж байна. Харин дараа нь хэн гээч нь  бөхийн тухай ямар тодорхойлолтыг үгээр болон үйл хөдлөлөөрөө илэрхийлэх бол?
 Аяны мэдээ....Одоогийн байдлаар хандивын аянд оролцсон Бөхчүүд тэдний гэр бүл:

1.У.аварга Ч.Санжаадамба-Солонго Батжаргал 200000
2.У.аварга С.Мөнхбат Saraa Bold 200000
3. У.арслан П. Бүрэнтөгс Ч.Номин 200000
4. У.aрслан Х.Мөнхбаатар Ц.Энхтуул 200000
5. У.aрслан Э.Оюунболд Ganbat Junuu 200000
6. У.арслан Р.Пүрэвдагва Tserenlkham Nyamkhuu 200000
7. У.гарьд Н.Ганбаатар Enkhchimeg Mandakh 150000
8. У.гарьд Д.Рагчаа 200000
9. У.з Н.Жаргалбаяр Suwdaa Altansukh 150000
10. У.з Б.Пүрэвсайхан Б.Шижиртуяа 150000
11. У.з Б.Батзориг Ш. Оюунгэрэл 200000 
12. У.х Ш.Уламбаяр Otgonbayar Yadamjav 50000
13. У.х Н.Батзаяа Энхээ Энхээ 50000
14. У.х О.Хангай Delgertuya Deegii 500000
15. У.х Ш.Мөнгөнбаатар -Энх-Оюун Дүүрэнбилэг 100000
16. У.н Э.Энхбат Баатарын Нандинцэцэг 100000 
17. У.н Н.Мөнхжаргал Tuya Tuya Bayanbileg 100000
18. У.н Ду. Батбаяр. 100000
19. У.н Д.Лхагвадорж. 100000
20. У.н Б.Сангисүрэн Ц. Ариунаа 50000
21. У.н Ц.Одбаяр Цэрэнбат Бямбаа 100000
22. У.н Б.Сугаржаргал Bayarmaa Togtokhjargal 100000
23. У.н Б.Ганхуяг Чимээ Чимээ 50000
24. У.н Ц.Нямдорж 100000
25. У.н Ц.Чимэддорж Uyan gaa 100000
26. У.н Б.Серик. 100000
27. У.н Ж.Хишигбаатар. Нацагдоржийн Батцэцэг 100000
28. У.н Д.Тамир 100000
29. У.н Ба.Батжаргал 100000
30. У.н Б.Даваа-Очир Ariunzaya Gansuh 100000
31. А.х.а Б.Номиндалай Batjaa Batchuluun100000
32. А.х.а Б.Эрдэнэхүү-Erdenechimeg Munkhzul 200000
33. А.х.а Ө.Сүхбат Saraa Nergui 100000
34. А.а Г.Өсөхбаяр Төв 360000
35. А.а Н.Баттүвшин П. Доржпагма. 50000
36. А.а П. Өсөхбаатар 50000
37. А.а Б.Батдорж Ganbaatar Munkhjargal 100000
38. А.а Б.Баянмөнх Gantulga Odontuya 50000
39. А.а Г.Ганбаатар Цацаа Цацаа 50000
40. А.а Батдорж Дорнод 50000
41. А.а Бу.Ганзориг. 100000
42. А.а Б.Хаш-Эрдэнэ. Delgermaa Tsogtsaikhan 50000
43. А.а Батцэнгэл Damdinbayar Dolgor 50000
44. Ц.а Г.Жамбалдорж Eegii Jd 50000
45. А.а Д.Эрдэнэтулга Говь-Алтай 100000
46. А.з Б.Батгэрэл Сэвжээ Ганаа 100000
47 А.з Ө.Буянбаатар 50000
48. А.з А.Батсуурь 50000
49. А.з М.Лхагвагэрэл Завхан 50000
50. А.х Гантөмөр КО 50000
51. А.х Б.Төмөрбаатар-Solongo Ganbold 400000 
52. А.н Ө.Дүүрэнбаяр 100000
53. А.н Ч.Эрдэнэбулган-Сэрчмаа. 20000
54. А.н Төгсдөлгөөн 50000
55. С.з Цэнд-Аюуш Ховд 50000
56. С.з Золбоот Дундговь ЭД 50000
57. Сумо бөх Б.Дэнзэнсамбуу-Idermaa Bumbayar-100000
6680000

Улсын начин Б.Адьяахүү:


  -У.аварга- 2, У. Арслан-4, У.гарьд-2, У.заан- 3, У.харцага- 4, У.начин- 15, А.арслан- 15, А.заан- 4, А.х- 2, А.н- 3, С.заан- 2, Сумо бөх- 1 нийт-57 бөхчүүд хандив өргөжээ.
Та бүхэндээ маш их баярлалаа. Сайхан сэтгэл, сайн үйлсийн буян нь арвижин дэлгэрч, Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээж байг.

Аян үргэлжилж байна...


Д.Оюун

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.9.42.52018-07-26 21:57:59

Aimgiin hartsaga Tumurbaatar 400000

Uyngaa - 66.181.161.1242018-07-26 13:13:32

Ovoosh dee bolj l bn

ODGEREL - 122.201.22.1192018-07-26 13:03:37

hOVDIIN hANGAI SAIN OGSON BNAA