Ким Кардашьяны дүү Кели Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болно

Энэ жил 20 настай Кели Женнер нь 3 жил хүрэхгүй хугацаанд 900 сая ам.долларын хөрөнгөтэй болж, тун удахгүй тэрбумтаны эгнээнд элсэх гэж байна. Түүний тэргүүлдэг Kylie Cosmetics нь 2 жилийн өмнө үүсгэн байгуулагдснаасаа хойш олон улсын хэмжээнд хамгийн их борлуулалттай брэндийн нэгээр тодроод байгаа юм.

2017 онд 330 сая ам.долларын борлуулалт хийгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны явцад нийт 660 сая долларын орлогыг цуглуулжээ. Кели Женнер компаниа дангаараа эзэмшдэг. Одоогоор 900 сая ам.долларын хөрөнгөтэй Кели Женнер тун удахгүй тэрбумтны босгыг алхснаар манай гарагийн хамгийн залуу тэрбумтнуудын эгнээнд элсэнэ. Ингэхдээ self-made billionaire буюу өөрийн хөдөлмөрөөр бизнесээ босгосон энтрепренер гэдгээрээ ялгарах юм. Келитай харьцуулахад Марк Зюкерберг 23 настайдаа, Snapchat-ын Эван Спиегель 24 настайдаа тэрбумтан болж байжээ.

Тэгвэл Кели 21 настайдаа долларын тэрбумтан болох нь ердөө цаг хугацааны л асуудал болоод байна. Тэрбум доллараар үнэлэгдэх Келигийн хаант улс нь 7 бүтэн цагийн ажилтан, 5 хагас цагийн ажилтнаас бүрддэг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлах асуудлыг аутсорсинг байдлаар Seed Beauty компани хариуцдаг бол, борлуулалт хүргэлтийг нь Shopify онлайн дэлгүүр зохицуулдаг. Санхүү болон PR-ийн асуудлыг Келигийн ээж Крис Женнер мэдэн шийдвэрлэдэг гэнэ. Ингээд Келигийн хийдэг гол зүйл нь өөрийн сошиал медиа дахь хүрээлэл, дагагчдыг ашиглах явдал юм.

Цаг бүр Кели шинэ бүтээгдэхүүнээ түрхсэн зураг, селфиг олон янзаар авч, инстаграм болон Snapchat-даа оруулдаг, нийгмийн харилцааны сайтын дагагчдаа хадгалах, тэдний сонирхлыг өндөр байлгах үүргийг хүлээдэг аж. Келигийн Instragram 110 сая дагагчтай, Twitter 25.6 сая дагагчтай юм. Тэдний ихэнх нь зорилтот хэрэглэгчдийн сувагчлал буюу өсвөр насны охид, залуухан бүсгүйчүүд байдаг. Энэхүү маркетингийн сувагчлалыг ашиглаж, Кели брэндээ тогтмол идэвхитэй байлгахын сацуу тэр хэрээр компаний бүтээгдэхүүний борлуулалт нь өндөр байдаг байна. Келигийн нийт 900 сая долларын хөрөнгөний 800 сая нь Kylie Cosmetics-оос, үлдсэн 100 сая нь Puma болон бусад брэндийн сурталчилгааны гэрээнээс бүрджээ.

  • 2
  • 3
  • 4

2018-07-18 10:05:192018-07-18 12:36:38

Сэтгэгдэл бичих