Британий 67 настай загвар өмсөгч: Намайг 20 настнууд эргэж хардаг

Британийн 67 настай загвар өмсөгч Сьюзи Монти  өөрийгөө “Их Британийн хамгийн настай дур булаам загвар өмсөгч” хэмээн нэрлэжээ.  Тэр одоо болтол биеэ ил задгай гаргасан зураг татуулдаг бөгөөд  намайг  20 настай залуус  эргэж хардаг хэмээн ярьдаг байна. 67 настай  энэ эмэгтэй 38 размерын хувцас өмсдөг бөгөөд өндөр нь 170 см гэнэ.

        “Залуу хүнийх шиг биетэй нас тогтсон намайг залуус хараад  биширдэг” гэж тэтгэврийн эмээ ярьдаг байна.Сьюзи нүдистүүдэд (нүцгэн явах дуртай хүмүүс) зориулж сэтгүүлд  зургаа татуулдаг  байна. Тэрээр Хелен Миррений (“Оскар”-ын шагналт Английн жүжигчний төрхийг биширдэг ажээ.  Сьюзи 20 наснаасаа загварын бизнес  эрхэлжээ.  Гэвч 40 настайд нь  хоргүй хавдар  илэрснээр  ажлаа орхисон байна.  Гэвч 20 жилийн дараа дахин зургаа татуулж эхэлжээ.

Бие галбираа хэвийн барьж байхын тулд Сьюзи хоолны хатуу дэглэм барьж, зөвхөн эрүүл хоол идэж, нүүр, биеийн  чийгшүүлэгч крем өдөр бүр хэрэглэдэг байна. Тэр хэт ягаан туяанд явахаас зайлсхийж,  нохойтойгоо байнга явган зугаалдаг аж.

“Нас бидний толгойд л байдаг.  Бид залуу харагддаг бөгөөд үүнийгээ ч байнга мэдэрдэг. Нас бол хүсэл тэмүүллээ биелүүлэхэд саад болохгүй” гэж Сьюзи ярьдаг байна. Миний гоо сайхны гол нууц бол байнга инээмсэглэж байх явдал.

“Надад хүмүүс маш  бага инээмсэглэдэг юм шиг санагддаг. Тиймээс байнга инээмсэглэж  байхыг би зөвлөмөөр байна.  Жишээ нь би ямар ч  амьтдыг хараад ч инээмсэглэдэг” гэж Сьюзи ярьж байна.

Тэр 1000 гаруй удаа зургаа  татуулжээ.  Эдгээрээс   хамгийн дуртай зураг нь  эмэгтэй дайчны зураг  гэнэ.

                                                                                                                                                                         С.Инда