МАН-ыхан нэг нэгнээ барьж хориод эхэлчихлээ

         УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр АТГ-ын хаалгаруу шидүүлсэн чулуу эрх баригч МАН-ын зодооны өгөөш болсон бол өдгөө шууд л халз үзээд эхэлчихлээ. Авлигатай тэмцэх газар  МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон нь үнэн байсан төдийгүй АТГ  МАН-ын нэр бүхий улс төрчдийг төмсөгдөж амжсан гэдгийг энэ үйлдэл харуулж байна.

Хүчээ нэгтгэе гэж сүр дуулиантайхан түүчээлсэн энэ засгийнханы, эрхэм сайдуудын идсэн уусныг ч бүртгээд эхэлсэн нь лав. Ил гаргаж тавьж байгаа нь ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан нөхөр биз. Н.Энхбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход туслахаар нь ажиллаж байсан юм. Түүнийг МИАТ компанийн дэд захирлаар хэн тавьсан, энэ их мөнгийг юу бүтээж өгөхөөр, ямар зорилгоор авсан гээд асуудал өрнөх бизээ. АТГ-ын даргыг огцруулах  санаачлагад оролцсон УИХ-ын гишүүд нь давхар дээлтэй Ардын засгийн сайдууд байсан нь ч ил боллоо. 

          Ардчилсан намын бараг тал шахуу хувь нь намдаа гадуурхагдан гадуур дотуур тэнэж яваа бол Ардын намынхан  талцлаа дийлэхгүй хүчээ барахнээ. Хүрэнтээд хүрлийгээд суучихдаг  М.Энхболдыг тэвчээртэй улс төрч гэдгийг хэн хүнгүй л мэднэ.  АТГ-ын дарга Х.Энхжаргал ч бас "Заа яахвээ, яахав" гэдэг  шиг л нөхөр. Харин энэ удаад тэсвэр тэвчээрийн тулах цэг нь алдагдсан бололтой. Хүүхдүүдээр чулуу шидүүлээд "ээлжит бус чуулган"-д дуудаад  нутгийг чинь зааж өгье гээд байхад ямар л олиг байх вэ дээ. Дотно нөхөр нь хоригдсон Ерөнхий сайдын уур уцаар бас яаж хүрдгийг бид урьд нь ч бас харж л байсан. 

М.Галт





Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 27.123.214.942018-07-25 16:36:06

Ene MAN giihnii baij bgaag daanchdee.Teneg hognuud uma.

zochin - 27.123.214.942018-07-25 16:36:06

Ene MAN giihnii baij bgaag daanchdee.Teneg hognuud uma.

uka - 66.181.160.802018-07-25 12:32:45

uls tord nz bdgvn ng ilrel ymda

Ih medegch - 66.181.161.772018-07-25 09:46:59

Zasag yvah magadlal ondor ym daa

Зочин - 202.21.106.1462018-07-25 09:44:22

Ардчилсан намын өвчин халдвартай байж монгол ардын намд маань халдчихаж

zochin - 64.119.20.2042018-07-25 09:37:20

ATG iig ajlaa hii geed bsan hiigeed ehelsen busuu