Дуучин Баясгалангийн үсийг шатааж явсан залуу

Гэр бүлийн радио 104.5 радиогийн хөтлөгч Г.Отгонбаатар "930 шоу" нэвтрүүлгийн үеэр бага насны хөгжилтэй түүхээсээ сонсогч олонтойгоо хуваалцжээ.

10 жилийн дэггүй сурагч тэрбээр нэгэн охины үсийг шатааж байсан тухайгаа ярьсан бөгөөд энэ хэргийн хохирогч нь дуучин Т.Баясгалан байжээ. Түүний хувьд 10 жилийн ангидаа дуучин бүсгүйтэй нэг ангид сурч байсан бөгөөд тамхины асаагуураар тоглож байгаад гэнэт гал алдан урд ширээнд суудаг Баясгалангийн үсийг шатааж орхижээ. Үсээ шатаалгасан охин ч нулимс дуслуулан ангиасаа гүйн явсан байна.

Харин төд удалгүй Баясгалангийн аав ээж дэггүй нөхрийг гэртээ дуудсан аж. Цагаан сар ч таарсныг хэлэх үү ээж ааваас нь эмээсээ жаалхүүг гэрт нь орж ирэхэд бууз жигнэн өгч, бүүр гарахад нь гарын бэлэг өгч, дахин ангийн охиноо шоглохгүй байхыг учирлан хэлж байсан бага насны гэгээн дурсамжаа хөтлөгч залуу ярьсан байна. 

Ямартаа ч ирээдүйн МУГЖ, дуучин бүсгүйг шоглон явсан тэрбээр одоо бол радио сонсогчдод ухаарал бэлэглэн олон сайхан зөвлөмж, ухаарлыг бэлэглэгч нэгэн болжээ.



Сэтгэгдэл бичих