Сергей Лавров сайн нөхөр, сайн аав

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын алба хашдаг Оросын нэрт Улс төрч, 68 настай Сергей Лавров бол  тус орны хамгийн нэрд  гарсан сайд нарын нэг мөн юм. Түүний хувийн амьдрал болон гэр бүлийн тухай товчхон  өгүүлье.

Сергей Викторович Лавров 1950 оны гуравдугаар сарын 21-нд Москва хотод  төрсөн. Ирээдүйн Улс төрчийн эцэг Тбилисийн армян үндэстэн. Зарим эх сурвалжийн мэдээгээр, тэрээр  Калантаров эсвэл Калантарян гэх овогтой байжээ.

Сергей Лавровын ээж ЗСБНХУ-ын Гадаад худалдааны яаманд алба хашдаг байжээ. Сергей Москва хотын Ногинск  мужийн В.Короленкогийн нэрэмжит сургуульд сурдаг байсан. Түүний дараа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Москвагийн дунд сургуулийг мөнгөн медальтай төгсжээ.

 1972 онд Москвагийн ЗСБНХУ-ын ГЯЯ-ны Олон  улсын харилцааны дээд сургуулийг (одоогийн Москвагийн Олон Улсын харилцааны их сургууль) дүүргэсэн. 

Сергей Лавров Франц, Англи, Сингал гээд таван хэлтэй.  Метр 85см өндөр, 80 орчим кг жинтэй.

Лавровын хувийн амьдрал нь түүний 40 гаруй жилийн ажил албаны нэгэн адил  тун тогтвортой бөгөөд  амжилттай яваа гэдэг. Тэр гуравдугаар  дамжаанд сурч байхдаа  гэрлэж, Орос хэл Утга зохиолын ирээдүйн багш Мариятай амьдралаа холбожээ.

“Би ирээдүйн нөхөр болох хүнээ тэр дор нь л анзаарсан бөгөөд  өндөр нуруутай,  бие бялдар сайтай, сайхан залуу байсан юм. Үдэшлэг дээр тэр  гитар тоглож, “Высоцкийн маягаар” дуулж,  бүсгүйчүүд түүнийг хараад ухаан алдах шахуу болдог байж билээ” гэж Мария Александровна байнга дурсан ярьдаг байна.



Мария Лаврова  нөхрийгөө   хаана л ажилласан  хамт явдаг байжээ.  Нөхрийгөө  НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхад, тэр уг төлөөлөгчийн газрын номын санг удирдаж байсан байна.

Тэдний ганц охин Катя  нь Сергей Викторовичийг НҮБ-д  зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байхад Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрээр Нью-Йорк хотод боловсрол  эзэмшиж,  Манхэттений дунд сургууль болон Колумбын их сургууль төгссөн байна.

Сургууль төгссөнийхөө дараа бүсгүй Лондонд  мэргэжил дээшлүүлэхээр явснаар, тэнд эмийн магнатын хүү, Кембрижийн их сургуулийг дүүргэсэн Александр Винокуровтай танилцжээ.

Тэд 2008 онд гэрлэж,  дараа жил нь Катя хүүгээ төрүүлсэн байна. Түүний дараагаар мөн охинтой болжээ.

Сергей Викторович тамхийг сайн татдаг нэгэн гэнэ.  Тэрээр өөрийн  эрхийг хамгаалан, НҮБ-ын төв байранд тамхи татахыг хориглосон байгууллагын ерөнхий нарийн  бичгийн дарга Кофи Аннантай ам зөрж байжээ.  Аннанг энэ байшингийн эзэн  нь биш  , тушаал  хууль бус байдаг  хэмээн Лавров эсэргүүцэж байжээ.

Оросын Гадаад хэргийн сайд чөлөөт цагаараа шүлэг бичиж, гитартай дуулах дуртай мөн уулын голоор хийлдэг завьтай аялах дуртай гэнэ. Мөн тэрээр хөл бөмбөг  тоглох дуртай бөгөөд Москвагийн “Спартак”-ийг  дэмждэг байна.





С.Инда

Сэтгэгдэл бичих