Аав, охин хоёрыг хэн хордуулсан бэ?

        Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний  охин Юлия нарыг хордуулсан хүмүүс хэн болохыг Их Британийн хууль сахиулах байгууллагынхан илрүүлж чадсан бололтой.  Мөрдөн байцаагч нарын үзэж байгаагаар, хуйвалдаанд Оросын хэд хэдэн иргэн оролцжээ.  Цагдаагийн байгууллага дүрс бичлэгийг гаалийн албаны баримттай тулган шалгасан  хэмээн  мэдэгдэж байна.

The Sun” сонины сурвалжлагчийн хэлснээр, “Новичок” хэмээх хордуулагч бодис хэрэглэн, халдлага үйлдсэн сэжиг  бүхий  хүмүүсийг дүрс бичлэгийг  хяналтын системээр дамжуулан хэн болохыг тогтоож,  энэ үед тэдний бичлэгийг орж ирсэн хүмүүсийн бичлэгтэй хамт тулган шалгажээ” гэж хэмээн бичсэн байна.

Их Британийн “Дейли мэйл” сонинд нэг эмэгтэйн  удирдсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Сергей болон Юлия Скрипаль нарыг хордуулжээ гэж түрүүнд нь мэдээллэсэн.

Эцэг, охин хоёр   гуравдугаар сарын 4-нд Солсбери хотын худалдааны төвийн ойролцоогоос ухаангүй олдсон билээ. Британийн талынхны үзэж байгаагаар, тэднийг мэдрэл саажуулагч бодисоор хордуулсан юм байна.   Английн тал  мөрдөн шалгах ажлын дүн гараагүй байхад, энэ хэрэгт Орос улс холбогдолтой гэж мэдэгдээд авсан.  Тэд мөрдөн шалгах ажилд Орос улсыг оролцуулахгүй байгаа юм.  Оросын тал  энэ бүх  гүтгэлгийг эрс няцааж байгааг телевизийн “Россия 24” суваг дурджээ.

 

                                                                                                            С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 27.123.212.1402018-07-21 09:32:40

Англчууд ѳѳрсдѳѳ хордуулчирхаад ингэж ѳрѳѳсгѳл мэдэгдэл цацахаа болимоор юм