Наадмын маргааш "Улс төрийн намар" эхэлчихвүү ?

         Хэдэн бөхчүүд нь талцалгүй,тангаралгүй барилдаж санасныг бодвол наадам болдгоороо болчихлоо.

Наадмын маргааш намар гэдэг үгээр манайхан цаг давчуу байна шүү ,амралт зугаалгаа зохицуулж, ажил төрлөө бодохгүй бол болохгүйнээ гэсэн мессеж өгдөг байсан бол одоо шууд л улс төр эхэлчихдэг болжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 6060 тай дугаар гаргаж, алдарт 60 тэрбумтай тэмцэх нэрийдлээр УИХ-ын дарга М.Энхболд ахыгаа хавсрах мэхний өмнөх цочоо цалгиаг  нь шалгачихвуу гэлтэй. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр зарим хэсэг  нь дургүйхэн хүлээж авсан бол зарим хэсэг нь шударга ёсны төлөө зоригтой дуугарч байна гэж дугтрах шиг ч болсон.

         Ичсэн хүн, хүн ална гэдэг шиг тэрбээр УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулаад явж байгаа нь үнэн. Их барьсан ч бага барьсан ч үмхий гэдэг шиг тэр нь ч дээр биз дээ. Түүнийг ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн гадарладаг л байх.

         Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдод халгайтай байж болох жижиг улс төр , халуун зунаар ялаа шумуул шиг мэр сэр дүнгэнэж байхад  Ерөнхийлөгч Х.Баттулга  түүнээс ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхэллээ.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай ерөнхийлөгчийн албан бичигт:

“Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм гээд, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна гэжээ.

 Ноёдын "юу "чуулганд гэдэг шиг энэхүү ээлжит бус чуулганы шаардлага нь 60 тэрбумтай холбоотой гэгдэх эрхэм спикерт таатай санагдахгүй нь мэдээж. Энэ үйл явдлуудтай зэрэгцэж АТГ-ын дарга Х.Энхжаргалын тус газарт шалгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяртай албан өрөөндөө хамт хооллосон гэх бичлэг цацагдсан нь наадмын маргааш "улс төрийн намар" эхэлсэн шүү гэдгийг шууд утгаараа харуулж байна. Харин хэн гэгч улс төрчийн ,эрх мэдэлтэний улс төрийн намар нь эхэлчихвээ гэдгийг харж л суухаас.

Т. Тод

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.72.245.2042018-07-19 22:14:33

Харин ч зөв юм биш үү

зочин - 66.181.161.32018-07-19 19:50:30

Оюунэрдэнэ онцгүй найзынхаа араас явжээ.нцс баасаа арчиж сураагүй байж.муу юмандаа мэргэшсэн тэнэг толгой

- 139.5.219.1542018-07-18 16:07:26

Женко топор та 2 юу хиигээд баиндаа 2 л унах нь Хэцуу шуу Шуух. Шудра га баихииг. Шаардаж баина шуу Ард Тумэн

Bat - 66.181.161.562018-07-18 14:38:38

Oyunerdene muu bnaaaa

Dorjoo - 66.181.179.1192018-07-18 14:29:45

Uls torchid mini ajlaa hii