Охин маань хун тайжтай гэрлээд жаргахгүй бололтой

Меган Марклын эцэг  ээлжит дуулиант  ярилцлага өгчээ. Тэрээр охин маань хун тайж Гарригийн хажууд байсан цагаасаа айсан юм шиг харагддаг болсон.  Хатан хааны гэр бүлийн гишүүн болохын тулд хэтэрхий  их зүйлээ золиослосон шиг байна гэж  Меган Марклын эцэг “СтарХит” сайтад мэдээллэжээ.

Түүнд үгээр хэлэхийн аргагүй аз тохиосон мэт. Юу гэвэл, жүжигчин бүсгүй өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд  хун тайж Гарригийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан авхаалжтай нэгэн билээ. 

Бүсгүй тавдугаар сарын 19-нд английн хатан хааны гэр бүлийн хүнтэй гэрлэж, Сассексын гүнж хэмээх цол хэргэмтэй болсон юм. "Охиныхоо амьдралыг хажуугаас харахад тийм ч сайн сайхан зүйл харагдахгүй байна. Охин минь гэрлээд аз жаргалтай харагдахаа больсон. 

Түүний айж  эмээсэн  байдлыг   нүдний харц, инээмсэглэлээс нь  би олж хардаг. Түүнийхээ яаж гайхалтай аз жаргалтай инээмсэглэдгийг би олон жил харсан хүн шүү дээ. Энэ нь нөгөө урьдын инээмсэглэл биш, харин зовж шаналсан хүний инээмсэглэл шиг санагдах юм.  Тэр хэд хэдэн  хүнд  хэцүү, бэрхшээлтэй өдрүүдийг өнгөрүүлсэн байж болох юм. Тиймээс би сэтгэл зовинож байна.  Түүнд  хэтэрхий их дарамт шахалт ирдэг юм  шиг. Яагаад гэвэл тэр хун тайжтай гэрлэж, энэ айлын хүн болохын тулд их  зүйлээ алдсан” гэж Меган Марклын эцэг Томас Маркл хэлжээ.

Гэвч Томас Марклын энэ үгэнд  итгэж болно гэдэгт жүжигчин бүсгүйн олон  шүтэн бишрэгч  итгэлгүй байна. Яагаад гэвэл, тэр одоо охинтойгоо энгийн харьцдаг шигээ огт  харьцахгүй байгаа юм.

Хатан хааны гэр бүлийнхэн түүний эцгийн хэлсэн энэ зүйлд дургүй  байгаа бөгөөд  Меган ч  түүнтэй  ямар нэг  байдлаар харьцахаа болихоор шийджээ.

Томас Маркл охинтойгоо муудсанаас болоод охиныхоо хуримд ирээгүй юм.  Тэрээр ихэд шаналсан байж болно гэж ойр дотнын хүмүүс хэлж тэднийг эвлэрч, дахин дотно хүмүүс болж чадна хэмээн найдаж байгаа гэнэ.

"Тэрний уурлаж байгаад би санаа зовохгүй байна. Би түүнийг зүгээр л харахыг хүсдэг. Бас урьд өмнөх шигээ хэвийн дотно харьцахыг хүсдэг. Би сүүлийн таван жилийн хугацаанд өвчтэй ээжийгээ харж хандаж ирсэн. Гэхдээ охин минь цаашид надад санаа тавих болно гэж амалсан. Би ямар нэгэн мөнгө, шан харамжийн тухай яриагүй зөвхөн анхаарал халамжийн тухай л ярьж байна. Энэ л надад маш чухал" гэж Томс ярилцлагынхаа үеэр онцлон дурджээ.

Томас Маркл охиныхоо шинэ амьдралын тухай "Меган хатан хааны албан ёсны гэр бүлийн гишүүн болсноор, даруухан, гоё хувцастай хүмүүсийн дунд олонтой үзэгдэх болсон. Гэвч хуучинсаг үзэл нь телевизийн од байсан жүжигчин охинд минь огт тохирохгүй байна. 2018 онд яагаад 1930-аад оны үеийнх шиг хувцаслах ёстой гэж? Яагаад өвдгөө далдалж, энгийн даашинз өмсөх ёстой гэж" гэж хэлжээ.

Ийнхүү хэвлэл нийтэлсэн мэдээллээс болоод Меган аавтайгаа эвлэрэх аргагүй нь илт байгаа юм. Түүнийг элдэв ярилцлага өгөхөө больж, охиныхоо хувийн амьдралын тухай ярихаа болих нөхцөлд эцэгтэй эвлэрнэ гэдгийг Британийн хатан хааны гэр бүлд ойр байдаг хүмүүс хэлж байна. 

Гэвч хэвлэлийнхэнд Меганы аав илт таалагддаг болж. Ингэснээр хатан хааны тухай мэдээллүүдийг Томас Марклаас авч болох юм. "The Sun" сонины сурвалжлагчтай ярилцахдаа "Хатан хааны гэр бүлийнхэн хэт хуучинсаг маягаар аж төрдөг" хэмээн ярилцжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bolor - 178.54.79.1732018-07-19 20:55:23

Ta mini ee,,bidend angliin haad,huntaij tednii ver bvliin amidral yamar jamaa bnaa?Mungutei,erh darhtai uls henteigee gerlene bidend yamar hamaa bnaa?Uuriin ger bvl avgai nuhruu uudtei ungutei avch yavahaa hicheetsgeemeer.Manaid erchvvd ni arhind dontoi,hvvhnvvd ni hervvld dontoi bolsón wm shig sanagddag

zochin - 202.9.40.502018-07-19 13:59:27

ийм худтай болчдог хэцүү ч юмаа даа тэр хар хүүхэн харваас барлаг боол доод зиндааны хүүхэн байсаншдэ харригийн тэнэглэл хатан хааны гэр бүлийг их хов живэнд оруулнаа хар хүүхэн самарна

ооо - 64.119.25.242018-07-19 13:44:01

яг үнэндээ алдар нэр , мөнгөний төлөө, хүмүүс юугаар ч сольж чадахгүй эрх чөлөөгөө өгдөн . эхлээд их гоё байдаг юм шиг байгаан , баахан хүн таниад , гарын үсэг мүсэг гээд л гэтэл мөд удалгүй хүний өөрийнхөн мөн чанар бол эрх чөлөөт байдлаа алдсанаа ойлголдог, норвегийн шорон яг л 5н одтой зочид буудал шиг гэж байгаан гэтэл хүмүүс нь эрх чөлөөгүй учраас маш хэцүү байдаг гэж байгаан шдээ, надаа энэ алдартай хүмүүс гоё л байдаг байх, гэхдээ норвегийн шоронгийн хоригдлууд шиг санагдаад байдаг шдээ

Монголмаа - 207.244.89.752018-07-19 07:44:08

энэ доор сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд Англид хатах хааны гэр бүлтай аль эртнээс хамт амьдарч байсан юм биш үү. Бүр 40-оод оноос амьдарчээ Хатан хааны авга ах гэчихжээ авга ах нь биш ах нь байсан америк эмэгтэйд дурлаад хаан ширээнээсээ татгалзан гэрлээд олон жилийн хамт амьдран өнгөрүүлсэн байдаг толгойг нь эргүүлсэн дээ ч гэх шиг

zochin - 64.119.19.952018-07-18 21:49:47

Huleestei yum shig hetsuu amdral,Diana gunj uuntei evlerehgui baisaar nasan eed bolson doo.

Zochin - 202.179.27.2532018-07-18 19:05:06

Хүний эцэг хүний л мэдрэмж, охиныхоо төлөө санаа зовсон үнэн үг хэлсэн байна ш тэ, үйл хөдлөл алхам бүрээ хянуулж амьдрах тийм амар гэж үү, үнэн үг хэлсэн хүнийг эрүүл биш энэ тэр гээд бид нараас ялгаагүй л юм байна даа энэ ХАТАН ХААНЫХАН чинь

Зочин - 66.181.179.119-1 цагийн өмнө

Хүн л юм болохоор элит түвшинд хүртэл зовинол байдаг л биз дээ

mgl - 150.129.140.30-1 цагийн өмнө

Америк бүсгүйчүүд Английн Хатан хааныд нэр хүнд муутай л даа. Элизабет хатан хааны авга ахыг нэг америк хүүхэн толгойг нь аймаар эргүүлсэн байдаг.