Төр төгсөгчдөө хүлээж авахад бэлэн үү

        Монголд төрийн болон төрийн бус өмчийн 100 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл эдгээр сургуулиудыг жилд дунджаар хэдэн мянган оюутан залуус төгсөж дээд боловсролтой болдог вэ. Чанартай, чанаргүй дээд сургууль төгссөн эдгээр “цагаан гартнуудыг” шингээх ажлын байр манайд хангалттай байдаг уу гэвэл үгүй.

Өнгөрсөн жил дээрх дээд сургуулиудыг 30 мянга гаруй оюутан залуус төгссөн гэх статистик тоон баримт байна. Тэгвэл эдгээрээс дөнгөж 6500 гаруй нь буюу  22 хувь нь ажлын байртай болсон байдаг. Харин үүнийхээ зөвхөн 21.7 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь төгсдөг жилдээ мэргэжлийнхээ дагуу ажилд ордог. Дөрвөн жилийн турш эцэг эхийнхээ гарыг харан байж төгссөн оюутнуудын 50 ч хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа нь харамсмаар.

Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед Засгийн газраас аль салбарт, ямар чиглэлээр хэдэн оюутан сургахаа тооцож, тэднийгээ ажлын байраар хангадаг байсан. Харин ардчиллын өнөө үед энэ байдал халагдаж хэн дуртай нь дээд сургууль төгсдөг явдал нь  ажилд орж чаддаггүй  “диплом өвөртөлчихсөн” ажилгүйчүүдийн тоог нэмсээр байдаг.

Түүнчлэн манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чаддаг эсэх нь тун бүрхэг. Монгол улсын хувьд дөрвөн мянга орчим мэргэжил байгаагаас байнга сонгодог эмч, багш, хуульч, сэтгүүлч зэрэг. Гэвч эдгээр мэргэжлийн ихэнх нь хөрсөндөө  багтахгүй илүүдэлтэй байхад сургуулиуд элсэлт авсаар л байдаг. Нэгэнт хөрсөндөө багтаж чадаагүй төгсөгчид боловсролтой ажилгүйчүүдийн эгнээнд хүссэн, хүсээгүй ордог.

Монголд өнөөдөр улсын нэр хүндтэй их, дээд сургууль дүүргэ чихээд хар ажил хийж байгаа тохиолдлууд ч олон байна. Эндээс харахад манай улсын боловсролын систем боловсон хүчин бэлтгэх ажлын байр байхгүйн улмаас, шаардлагагүй хэдэн хэдэн мэргэжилээр хэдэн зуун оюутан элсүүлэх дараа нь тэдгээр төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд орж чадалгүй цаг хугацаа болон, эдийн засгийн хувьд “хохирч” байгаагийн тод жишээ энэ билээ.

Зардлаа нөхөх шаардлагын эрхээр сургалтын чанараар биш оюутны тоогоор уралдаж, дипломтой ажилгүйчүүдийг  их, дээд сургууль ихээр “үйлдвэрлэдэг”. Тоонд баригдсан билэгдлийн чанартай эдгээр дээд сургуулиуд шинэчлэлийн хүрээнд энэ байдлаа өөрчилсөн ч дээд боловсролгүй ажилгүйчүүдээр хүрээгээ тэлээд байх юм бол юу  болох вэ?


                                                                                                                                                                                                                     Т.Намуу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.9.41.242018-07-18 12:00:39

Амьдрах гэж ядаж байгаа ард иргэдийн карма руу сургалтын төлбөр нэрээр гар дүрж, тэгсэн мөртлөө хүүхдийг нь олигтой мэдлэг мэргэжил эзэмшүүлээд гаргаад өгч чаддаггүй хувийн их дээд сургуулиудыг бүгдий нь хаавал таарна.

zochin - 103.229.120.16615 цагийн өмнө

manai huviin hevshild odoo orontoo nemeh bolomjgui bgaa ni unen ldee

зоч - 64.119.17.24616 цагийн өмнө

Төр юу гэж хүлээж авах юм бэ Төгссөн хүүхдүүд өөрсдөө хөдөлмөрийн зах зээлээс ажлаа олно биз дээ.Ажил хийж чадахааргүй нэг нь ажилгүй л байна биз дээ.Ялангуяа ор нэрийн сургууль төгссөн бол юухан хээхэн хийж амиа аргацаа

зочин - 103.212.116.23019 цагийн өмнө

Төр ажлын байр бэлдэж өгдөггүй нийгэм байгуулсан гэдэгээ мэдэж ав.төрийн албанд 60 тэрбумын хүрээлэлд багтаж бгаа зиндааны хүмүүс ажилд ордог хуулитай юм билээ.жирийн ард иргэдын хүүхдүүд төрийн албанд орох бүх нүх сүвийг хаачихсан хуулитай улс орон юм бна.мэдэж авцгаа.гадаад орон луу ажилд явахаас өөр арга зам алга даа.та нараар дутахгүй монгол хөгжинө гэж хуулиндаа тусгаж оруулжээ.баяртай хүний нутагт барлаг болж яв гэж бна даа

Zochin - 66.181.161.4421 цагийн өмнө

Ajilguichuudiin egneeruu alhaad marsh

delgerchimeg - 103.229.120.16621 цагийн өмнө

grliin bair mergejil songoltoo uylduulah bodlogo bnuu