Хөвсгөл далайн ачаалал их байна

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдээр үргэлжилж байгаа учраас Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс илүү байв. Тухайлбал нэг өдрийн турш Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо 10 мянгаас хол давсан бол жуулчдын тоо  24000 жуулчин хүрээд байна.

Тухайн өдөртөө ирсэн 10 мянган иргэд ирж, өмнөх өдөр ирсэн 10 мянга орчим иргэд нь буцаж байгаа” гэдгийг Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын мэргэжилтнүүд хэлж байлаа. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгон жуулчны баазуудтай нийлээд 80 орчим гэр, буудал  нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч баярын өдрүүдэд ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна. Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим иргэд өөрсдийн майхантайгаа нуурын эргээр бууж байгаа  бөгөөд цаашид багтах боломжгүй болж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

билэг - 202.179.31.552018-07-17 09:31:20

энэ жил далайн эргээр буудаллах нь харьцангуй гайгүй болсон байна лээ. гэхдээ манай монголчууд муухай бүдүүлэг үр хүүхдүүдээ дагуулж ирчихээд майхан барьчихаад дэргэд нь өдөржин шөнөжин архидана. энэ балиар явдлаа зогсоовол таарна. бас 20-30 хүн дундаа нэг шовгор авах гэж тэнэгдэнэ. арай дэндүү бүдүүлэг.үнэхээр хөөрхийс минь мөнгө муутай яваа юм болов уу гэж бодохоор тийм биш, архи пиво-г янз бүрээр нь хайрцаг хайрцгаар нь гаргаж уугаад байгаа байхгүй юу? хөөрхий муу дагаж ирсэн хэдэн хүүхдүүд нь өлсөж даараад л гүйлдээд байх юм. ингэж байж яаж өөрсдийгөө амарч явна гэж хэлж, бодож чадаж байнааа. архины эсрэг улсаас томоохон хэмжээний кампанит ажил өрнүүлэхгүй бол монголчууд эр эмгүй хөгшин залуугүй уух сонирхолтой донтой болжээ. итгэлт хамба манжуур энэ тэр явахаараа манайхан их л соёлтой явж харагдах юм байна лээ. тэгсэн мөртлөө хамгийн их хайрлах ёстой хүндлэх ёстой ганц монгол далайдаа баахан хэрэглэсэн оо-н цаас, архины шилээ энд тэндгүй хаяад л буцах юм даа. уг нь эх орноо илүү хайрламаар л юм. энэ жил бас л нэг согтуу нөхөр далайд минь унаж үхэж бузартууллаа. далай ээж минь уйлж байна шүү

гомдол - 27.123.214.952018-07-16 23:20:42

ийм тэнүүчлэлийг хязгаарлах хэрэгтэй. үр дүн нь хөвслөл бохирдоод үлдэж байна.

Zochin - 64.119.19.952018-07-16 18:09:26

Buzarlaad hayah bii dee, hogoo tseverlej tseverhen aylahiig sain helj yarj surgahgui bol ene hedeenii humuus hetsuu shuu!