Алина Кабаева Путиний тухай илэн далангүй ярьжээ

Оросын нэрт гимнастикчин бүсгүй Алина Кабаева болон Оросын ерөнхийлөгч Владимир Путиний тухай элдэв цуу яриа хэвлэлд байнга шахуу  гардаг.

Ялангуяа энэ сэдвийн талаар өрнөдийн олон нийтийн миэдээллийн хэрэгслүүд “мэдээлэх”  илүү дуртай. Аль нэг талаас тайлбар хийдэггүй нь  энэ хоёр хүнийг сонирхох явдлыг улам өдөөн дэвэргэдэг байна.

Путин, Кабаева нар хоёр хүүхэдтэй болсон тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан бөгөөд аюулгүй байдлыг нь бодолцон, тэднийг төрөл төрөгсдийнх нь нэр дээр бүртгүүлсэн гэх.

Оросын гимнастикч бүсгүй илэн далангүй ярилцлагаараа сэтгүүлчдийг байнга баярлуулаад байдаггүй ч, иймэрхүү цуу яриа нь Кабаеваг дуугүй байх аргагүй болгожээ.  Тамирчин бүсгүй өөрийн гэр бүлийн байдал болон спортыг орхисны дараа ямар ажил төрөл эрхлэхийг илүүд үздэг тухайгаа илэн далангүй ярьсныг  Kleo сайтад бичсэн байна. 

Алина сэтгүүлчидтэй ярилцахдаа хүүхэдгүй гэдгээ хамгийн түрүүнд онцлоод, тиймээс Владимир Путинээс хүүхэдтэй болсон гэх сэдвийг тайлбарлах нь илүүц гэж хэлжээ.

Кабаева ихэнх цагийг нийслэлд өнгөрүүлж, хотын гаднах Переделкин дэхь байрандаа жилдээ хоёр сар орчим байдаг аж.

Тэрээр сэтгэл санаа тавгүйхэн байвал дэлгүүр хоршоогоор явж  “эмчилгээ хийдэг" ажээ.  Ууланд аялаж, долоо хоногт ядаж ганц удаа театрт очих дуртай гэнэ.  Кабаева буяны болон нийгмийн арга хэмжээнд оролцоход их анхаарал тавьдаг байна.

 

                                                                                                           С.Инда

Сэтгэгдэл бичих