Наадмын нээлтийг үдшийн цагаар хийе!

        Жил бүрийн Улсын их баяр наадам сүр жавхлантай, агуулгын хувьд бүтээлч сэтгэлгээтэй хийгддэг. Цэнгэлдэх хүрээлэнд уул сүндэрлүүлж, үүлс нүүлгэж, гол урсгаж, шүхэр бууж, шонхор нисгэн, баг өмсгөж, баримал үүрүүлэх хүртлээ наадмын комисс зохион байгуулагчид ажиллаж чаддаг хэдий ч гэрэлтэй, нартай өдрийн цагаар энэ бүхэн нь сэтгэл хөдөлгөх хэмжээний шоу наадам болж чаддагүйг бид мэднэ.  Ямар ч сайн зохиол найруулал, найруулалт, дэглэлт, хөгжимтэй байлаа  гээд технологийн дэвшлийг огт ашиглахгүй байх нь хөрөнгө мөнгөний хувьд ч хий дэмий зарлага болно.

Улс орнуудад олимп, аварга шалгаруулах тэмцээн, том хэмжээний эвэнтүүдийн нээлт ихэвчлэн оройн цагаар болдог. Яагаад бид улсын их баяр наадмынхаа нээлтийг өдөр биш оройн цагаар хийж болохгүй гэж. Долоодугаар сарын 11-ний өглөө үндэснийхээ өв соёлыг харуулсан богино хэмжээний тоглолтыг үзүүлж болно шүү дээ. Мөн өдөр морио уралдуулж, бөхийнхөө сүр хүчийг үзэн, сураа харвачихаад, нээлтийн үйл ажиллагаагаа оройд нь хийдэг болвол үзэгчид, гадны жуулчдын сэтгэлийг татах болов уу.   

Учир нь үдшийн цагаар гэрлийн урлагийг харуулсан, гэрлээр наадсан цаашлаад лазер үзүүлбэрт наадмын уур амьсгалаа оруулан үзүүлэх нь шинэлэг бөгөөд дэвшилтэт технологи юм. 

21-р зууны орчин цагийн наадмын нээлтийг шинэлэг хэлбэрт шилжүүлэх нь Монголыг зорьсон жуулчдыг татах шалтгаан байх ёстой. Учир нь жуулчид хамгийн их хүлээж авдаг улирал, ганцхан тохиох наадмын баяраараа бид тэдэнд хүрсэн зорилтот үйлчилгээ болон гэрлийн технологитой хөл нийлүүлэн алхаж буйгаа харуулах нь чухал. Гэрлийн урлагийг нэвтрүүлэх нь Монголын залуу үеийнхэнд суралцах бас нэг санаа мөн гэвэл тийм. Гэрлээр наадаж өөрсдөө технологио эзэмшиж хажуугаар нь үзэгч түмнийхээ нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөн баяр наадмаа дэлхийн хэмжээнд хийх санааг бид хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Дэлхийд ганцхан монгол наадмаа орчин үеийн үзвэр, үйлчилгээтэй бид өөрсдөө ч, жуулчдад ч сэтгэл тэнэгэр баярлах орчин үеийн наадам болгохын тулд одооноос нэгийг бодоцгооё. 

 

Т.Номун

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Наадам - 66.181.177.249Уржигдар

Ганц хана уурсен хумуус муу ерын юм хийсен, хадгаар хосын гарыг уяж байх шиг ямар утга билэгдэлгуй нээлт найруулсан шуу Монгол билэдлээр турийн наадам углуу эхлэх байх аа Бусад ажлаа зув хий

сугар - 202.179.24.1152018-07-14 10:40:11

харинч өглөө эрт 7 н цагт эхэлж баиг

сугар - 202.179.24.1152018-07-14 10:35:12

монгол наадам баидгаараа энгиин баиж л баиг дэлхииг дууриах хэрэггүи,дэлхиид ганц монгол наадмаараа л баиг,харин үдшиин ццэнгүүн гое хииж болно шүүдээ

наранбаатар дандаа ийм утгагүй юм л хтйж бн. 21-р зуун шүү дээ хэдэ мюм үсрээд гүйлдээд хачин нээлт - 66.181.161.952018-07-13 22:22:04

Доо

Jargal - 66.181.161.702018-07-13 22:19:13

Юу гэж битүү юманд хийхэв дээ

dorjoo - 43.242.243.712018-07-13 21:11:28

Olimp delhiin avargiin neelt bituu bish oroi ni zadgai tsengeldhed boldog Naranbaatriin huvid jijig jijig ereever huraavar sanaanuudaa negtgej nairuulj chadaagui ymuu l gej sanagdsan shuu

Нам бус - 202.9.42.92018-07-13 20:50:21

Нээлт хэт нүсэр, сунжруу, монгол уламжлалыг гадныхан буруу ойлгохоор дэглэлттэй болоод байна.Дээрх саналыг Доржсамбуугийн хүү гаргасан байсан санагдана. Цэнгэлдэхээ Хүй долоон худагт битүү барьж гэрлийн эффект ашиглая.

Boldoo - 66.181.161.772018-07-13 16:06:13

Ogloo ch udesh ch hii

НААДАМЧИН МОНГОЛ - 64.119.16.1392018-07-13 15:21:02

МОНГОЛЧУУД БИД ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН НААДМЫН ЦОГЦОЛБОРЫГ ХУРДАН БОСГООД ТЭНД МОРЬ, СУР, БӨХ БУСАД ҮЗҮҮЛБЭРҮҮД БҮГД БОЛДОГ БОЛВОЛ ИХ ГОЁ САНАГДАНА. ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН ТОХИЖИЛТОНД САНАЛАА НЭМЭХЭД ХҮН СУУХ САНДАЛ, СҮҮДРЭВЧ ИХ ДУТАГДАХ ЮМ АА. ХҮҮХДЭЭ САЛХИНД ГАРГААД НААДАМ ҮЗЭЭД ИРЭХЭД НАСАНД ХҮРЭГЧИД БАЙТУГАЙ НЯЛХ ХҮҮХДҮҮДТЭЙ ИРСЭН ЭХЧҮҮДЭД СУУХ САНДАЛ СҮҮДРЭВЧ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ДАРАА ЖИЛ ТОХИЖИЛТ ХИЙГДСАН БАЙХ ГЭЭД ИРЭХЭД ХЭВЭЭРЭЭ БАЙХ ЮМ ДАА

Гэрэл - 182.160.34.752018-07-13 14:41:52

сүүдрээ ялгахгүй " Муу ёр " шүглэсэн " Харанхуй " - н зараал уу, Т. Номун гуай!