Трампыг 1987 оноос "Оросын тагнуулч байсан" гэв

Америкийн “New York Magazine” сэтгүүл Дональд Трампыг 1987 оноос Оросын тагнуулч хийж байсан гэж бичсэн өгүүллийг АНУ, Оросын удирдагчдын уулзалтын өмнө нийтэлсэн байна. Энэ өгүүллийг бичсэн Жонатан Чейт Владимир Путиний Трамптай хийх хэлэлцээг Оросын тагнуулын албаны хийж буй хуйвалдаан хэмээн тодорхойлжээ.    

Тэрээр Америкийн төрийн тэргүүнийг 1987 онд улс төрд орсон гэж бичээд, үүнээс өмнө болсон үйл явдлуудыг дурдсан байна. ЗСБНХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачев хилийн хаалтыг жаахан нээж, хөрөнгө оруулагчдыг татаж эхлэсэн бөгөөд тэгэхэд Трамп ч хөрөнгө оруулагч байсан юм гэж өгүүлэлд дурджээ.       

1986 онд тэр Нью-Йоркт зөвлөлтийн элчин сайд Юрий Дубининтэй уулзаж, 1987 оны долоодугаар сард Москвад зочилсон байна. “Москвагаас Трамп улс төрийн тодорхой бодол өвөрлөн буцаж ирсэн юм” гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Дараа нь хоёр орон өөр өөрийн замаар замнаж, 1999 онд Владимир Путин засгийн эрхэнд гарсныг  Чейт дурдсан байна. Түүнээс хойш Орос улс Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болгохоор төлөвлөж байсан гэж сэтгүүлч  бичжээ.  “Оросууд хилийн чанад дахь холбоотон улстөрчдийг нууцаар дэмжиж байдаг. Тагнуулын үйл ажиллагаа нь  гадаад бодлогын хувьд гол асуудал хэмээн Путин үздэг нь зүйн хэрэг” гэж Чейт тэмдэглэсэн байна.   

Трамп энэ сарын дундуур Владимир Путинтэй хувийн журмаар уулзах гэж байгаа нь хуйвалдааныг  илэрхий болгож байгаа бөгөөд энэ уулзалтыг хоёр орны удирдагчдын зүгээр нэг хэлэлцээ хийх талбар  хэмээн үзэх аргагүй гэж сэтгүүлч бичжээ. 

“Вашингтон пост” сонин Жонатан Чейтийн таамаглалыг шүүмжилжээ. Трамп 2016 оны ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр Оростой хамтран ажилласан байж болох ч ингэж удаан хугацаагаар хуйвалдаж байсныг  нотлох  баримт  байхгүй гэж материалд дурдсан байна. 

Жонатан Чейт бол “New York Magazine” сэтгүүлийн нэг буланг хөтлөдөг сэтгүүлч юм. Тэрээр өөрийн материалуудад хуучинсаг үзэлт намыг (бүгд найрамдах нам) байнга шүүмжилж байдаг аж.  “Бушийг үзэн ядахын учир” гэсэн өгүүлэл нь түүний хамгийн их шуугиан тарьсан материалын нэг болж байжээ. 

Орос, АНУ-ын удирдагчид долоодугаар сарын 16-нд Хельсинки хотод уулзах гэж байгаа юм. Тэд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөв, түүнчлэн олон улсын байдлын тулгамдсан асуудал хэлэлцэх бодолтой байгааг мэдээлж байсан билээ.      

Трамп Путинтэй Сири, Украины мөргөлдөөн, Америкийн сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон гэх  таамаг асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа ажээ. 

                                                                                                    С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 49.0.218.38Өчигдөр

одоо ч үнэн гэж байхаа больжээ. аль ч оронд ийм болсон юм бна. Ардчилсан, хүний эрх чөлөөг дээдэлсэн орон Америкт ийм юм бичихээр Монголд бол юу ч гэсэн хамаагүй юм байна.Дургүй хүрчихлээ.

Зочин - 202.21.106.130Өчигдөр

Яахав. Америкийг Еврэй гээс хамгаалах арга байж болно. Тос дотроосоо өтдөг шиг Америкийг Еврэйчүүд дотроос нь идэж Израйлын төрийн бодлогийг Америкийн сенатаар дамжуулан хэрэгжүүлж бна. Дан Израйлыг дэмжсэн бодлого. Арабын дайн хүртэл.

Бичсэн - 202.9.42.1Өчигдөр

Уншихад даанч итгэх юм алга. Тархи угаах гэж байгаа нь юм байхдаа

tugs - 202.9.42.2Өчигдөр

:Дэндүү сайхан мөрөөдөл бэ. Харамсаотай нь мөхөөдөөрөө үлдэх биз. Горьдох хэрэггүй.

zochin - 116.44.154.116Өчигдөр

tsagaan solio gej ingehiig heldeg bihaa ...ih dooshoo ortsn yum bn ene amerik chn

зочин - 103.26.195.164Уржигдар

Ха ха. АНУ-д оросын өөр тагнуул хэн хэн байна. АНУ-д үндэсний эрх ашиг гэж юм байхгүй болоод дан жүүд олигархуудын эрх ашиг л үлдэж дээ.Их гүрэн ингэж дотроосоо ялзран сүйрдэг жамтай ажээ.

helehnugeen olz jdah ymdaa Trump shig amerikiin toloo shine zuiliig huusen hun baihgui europod nato tuslahgui bol jah boloo - 188.95.123.149Уржигдар

zaluu