Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ

Өнгөрөгч Бямба гарагт Москва хотын хөдөлгөөн ихтэй гудамжинд нэгэн такси явган зорчигчид руу дайрч, найман хүнийг мөргөж гэмтээсэн байна. Улаан талбайгаас километр хүрэхгүй зайнд болсон энэ хэргийг санаатай үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Таксины жолооч Ильинка гудамжинд гэнэт явган хүний зам руу нэвтэрч, хурдаа нэмэн хэдэн метр давхисны эцэст төмөр хашлага мөргөөд зогсжээ.

Жолооч болох Киргиз үндэстэн хэргийн газраас зугтахыг оролдоод баригдсан ба амиа алдсан хүн байхгүй, харин ДАШТ үзэхээр ирсэн Мексик хоёр эмэгтэй бэртжээ. Оросын эрх баригчид уг хэргийг терроризмтай холбоогүй, энгийн осол буюу жолооч нь хяналтаа алдсанаас гарсан хэрэг байсан гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл бичих