Шулмын ангууч

60 жилийн өмнөөс дэлхий дахин Жозеф Маккартигийн нэрийг мэдэх болсон. Тэр болтол огт анзаарагддаггүй байсан сенатч эр АНУ-ын төрийн аппаратад нуугдаж байгаа коммунистууд болон тэднийг аялдан дагалдагчид нарыг агнах аянг өрнүүлжээ. Тэр цагаас хойш түүний нэр ард түмний сэтгэл санааны байдлыг далимдуулагч, алдар нэрийн төлөө ичгүүр сонжуургүй худал амлагч гэсэн утгатай болж, түүний нэрээс үүсэлтэй “маккартизм” гэх ойлголт нь улс төрийн хавчлага гэсэн санааг илэрхийлэх болжээ.

Жозеф Маккарти 1908 онд католик шашинтай ирландчуудын гэр бүлд төржээ. Түүнээс гадна түүний гэр бүлд зургаан хүүхэд өсч торниж байв. Тэд бүгд Висконсин мужийн Эпплтон хотын ойролцоо гэр бүлийн эдлэн газар өсчээ. Түүний суралцаж байсан тосгоны найман жилийн сургууль нь бүх насны сурагчдад зориулсан цорын ганц хичээлийн танхимтай байв. Есдүгээр ангид Жо дэвшин суралцсангүй, эцэг эхдээ туслах хэрэгтэй байлаа. 15 настай байхдаа Жо юмны наад цаад учрыг олдог болсон бөгөөд тахианы ферм нээж өөрийн гэсэн ажил хэргийг эхлүүлэв. Бизнес нь ч дажгүй цэцэглэв. Тэр жолооны эрх авах насандаа хүрээгүй байж Чикаго руу өндөг тээвэрлэдэг байлаа. Тахианы тоо толгой нь найман мянгад хүрээд байтал гэнэт тэр уушигны хатгаа болж эмнэлэгт хэвтэх хоорондбүх тахианууд нь үхсэн байлаа.

18 нас хүрээд Жо нэгэн дэлгүүрийн менежерээр ажиллах болсон ч гурван жилийн дараа боловсролгүй бол цаашид ямар ч ажил хийх боломжгүй гэдгийг ойлгожээ. Ингээд Маккарти сургуулийн ширээний ард ахин суув. Ангийнхан нь бүгд 13-14 настай байхад тэр 22-той байлаа. Ахимаг настай түүний байдал тун ч таагүй байсан учир Жо нэг жилийн дотор дөрвөн ангийн хичээлийг түргэвчилсэн сургалтаар дүүргэхээр шийджээ. Шаргуу хөдөлмөр, төрөлхийн авъяас чадварынхаа ачаар тэр зорьсондоо хүрэв. Ингээд яваандаа Маркеттын их сургуульд элсэв. Энэ нь францын шажин номлогчдын үүсгэн байгуулсан хувийн сургууль юм. Чөлөөт цагаараа тэрбээр шатахуун түгээх газар, эсвэл худалдагчаар ажиллаж мөнгө олж байлаа.

Тэр үед улс оронд нь Их хямрал нүүрлэсэн хэцүүхэн он жилүүд байлаа. Тэр үед бий болоод байсан ядуурал, хямралыг өнөө үед төсөөлөхөд бэрх. Америкийн замааруранхай ноорхой хувцас өмссөн ядуу хүмүүс хөлхөлдөж, аяга хоол, хонох газрын төлөө ажиллахад бэлэн байх авч ажил олдохгүй байлаа. Хотуудын талхны мухлагт эцэс хязгааргүй дараалал үргэлжилнэ. Цэцэрлэгт хүрээлэн болон энд тэндхийн булан тохой газарт нимгэн фанеран мод болон нимгэн төмрөөр оромжхийжтосгон шахуу юм үүссэн байлаа.

1935 онд Жозеф Маккарти өмгөөлөгчийн эрх авч хувиараа дадлагажигч хуульч болов. 1936 онд сонгуульд анх удаа азаа үзэж тойргийн прокурорын газар албан тушаалд нэрээ дэвшүүлсэн ч ялагдав. Гэвч гурван жилийн дараа амжилтанд хүрч тойргийн шүүгч болов. Намын харъяаллаар бол тэр үед тэрбээр ардчиллагч байв.

Шүүгчийн хувьд Жозеф Маккарти цэргийн албанд дуудагдах ёсгүй байв. Гэвч АНУ дайнд нэгдсэний дараа тэр сайн дураар байлдахаар явжээ. Далайн явган цэргийн корпуст алба хааж, бас Номхон далайд бөмбөгдөгч онгоцны эскадрильд ч зүтгэж байв. Гэхдээ нисэх бүрэлдэхүүнд биш л дээ. Цаашид түүний албан бүртгэлд бүрхэг, ойлгомжгүй зүйл нэлээд байгаа юм. Тухайлбал, Маккарти өөрийн доголон хөлийг байлдаанаас олсон шарх гэж байжээ. Үнэндээ тэр байлдааны үйл ажиллагаанд огт хамаагүй золгүй байдалд хөлөө гэмтээсэн аж. Түүнчлэн тагнуулын офицерынхаа хувьд оролцож байсан байлдааны нислэгийн тоог хэд дахин нэмж хэлсэн, түүнчлэн жил жилд хэлсэн тоо нь байнга нэмэгдэж байсан ажээ.

“ПЕПСИ-КОЛА”-ГИЙН ХҮҮХЭД

1944 оны дөрөвдүгээр сард цэргийн албанд байхдаа Маккарти Бүгд Найрамдахчуудын намын өмнөөс Сенатын сонгуульд азаа туршихаар шийдсэн ажээ. Гэвч өрсөлдөгчийнхөө нэр алдрыг дутуу үнэлж, харин фронтын байлдагч хэмээн өөрийн дүр төрхийг хэтрүүлэн дөвийлгөснөөр ялагдал хүлээв. Ахмад цолтой,энгэртээ “Гавъяаны одон”-той тэрбээр урьдын шүүгчийн албан тушаалдаа эргэн очжээ. 1946 онд тэрбээр сенатын сонгуульд ахин оролцохоор шийдсэн байна.

Анхан шатны сонгууль дээр түүний өрсөлдөгч Сенатад гурван удаа сонгогдож байсан, улс төрийн алдарт дарангуйлагчийн үр сад Роберт Лафоллет байлаа. Лафоллет Сенатын суудал хэдийнэ түүний халаасанд орсон гэж үзэж сонгуулийн өмнөх кампанит ажил явуулаагүй төдийгүй тус мужид нэг ч үзэгдээгүй гэнэ.Жозеф Маккарти харин эсрэгээр нь Висконсинийг хөндлөн гулд туулж, хамгийн жижиг хотуудыг ч орхилгүй, олон түмний нүдэн дээр усан цэргийн дүрэмт хувцсыг өмсөн айлчилж явахдаа энгийн ардуудтай уриалгахан харилцаж, бусдын царай төрх, нэрийг мартахгүй тогтоодог ой ухаанаараа олныг гайхуулж явав. Тэр анхан шатны сонгуульд төдийгүй нийт сонгуульд ч ялалт байгуулав. Ингээд 38 настай Маккарти тухайн үед АНУ-ын хамгийн залуу сенатч болж чаджээ.

Энэ бол толгой эргэм өндөр албан тушаал байлаа. Бүхий л улс орон даяар зуугаадхан сенатч байдаг, тэднээс бүх зүйл бодитой хамаардаг. Гэвч Сенатад ч “арын суудалд суугчид” бас байдаг билээ. Тэдний дунд Жозеф Маккарти ч бас байв. Улс төрийн тал дээр тэрбээр идэвхгүй бүгд найрамдахчуудын тоонд ордог байв. Хөдөлмөр, капиталын хоорондын зөрчилдөөний тал дээр капиталыг эргэлт буцалтгүйгээр дэмжинэ. Дайны үед тогтоосон үнийн хяналтыг болиулахыг дэмжин үг хэлж байв. Сахар үйлдвэрлэгч мужийг төлөөлж байгаагийнхаа хувьд Маккарти тус салбарыг зах зээлийн зарчимд эргүүлэн аваачихыг дэмжиж байлаа. Энэхүү арга хэмжээ нь жимсний чанамалд зориулж сахарыг үйлдвэрийн үнээр худалдан авч сурсан Шинэ Английн гэрийн эзэгтэй нарт хохиролтой байв. Банкны хорооны дарга, Нью-Хэмпшир мужаас сонгогдсон сенатч Чарльз Тоби сахарын үнийг хэсэгчлэн зохицуулж улмаар нэг гэр бүлд нэг жилд 35 фунт буюу хямдруулсан үнээр борлуулах тухай заасан нэмэлт өөрчлөлтийг хуулинд оруулжээ. Маккарти ч түүнтэй хурц тэмцэлд орж улмаар ялалт байгуулав.

Гэвч түүний баярт дуулиан удаан үргэлжилсэнгүй. Үнийг оновчтой болгох заалтыг болиулах нь амтат ундаа үйлдвэрлэгчдийн хувьд ашигтай болсон бөгөөд тэд одоо өөрийн үйлдвэрлэлийн хэмжээг огцом нэмэгдүүлэх боломжтой байлаа. Маккартиг Пепси-кола компанийн ерөнхийлөгч Уолтер Мактай найз нөхдийн харилцаатай байсан талаар хэвлэл мэдээллийнхэн ухаж мэдсэн байв. Тус компанийн нэгэн удирдах албан тушаалтан Маккартигийн нэрэн дээр 20 мянган долларын вексель бичиж өгсөн бөгөөд түүнийг нь сенатч банкны зээлээ дарахад ашиглажээ. Тэгэхээр түүний дэмжлэг зүгээр нэг сайн санааных биш байв. Хэдийгээр Маккарти тус векселийг буцааж төлсөн ч түүнд “пепси-коллагийн хүүхэд” гэсэн хоч байнга зүүгдэх болов. 1948 онд ардчилагчид Конгрессын хоёр танхимыг хянах эрхийг буцаан авсан бөгөөд Банкны хорооны шинэ дарга Маккартиг тус хорооны бүрэлдэхүүнээс хасчээ. Маккарти зөвхөн “Сибирийн цөллөг” гэж сенатч нарын өөрсдөө нэрлэдэг Колумби тойргийг хариуцсан хоёрдогч хорооны гишүүний байр сууринд л томилогдожчадав.

АЖИЛЛАГАА ТАСЛАГДСАН НЬ

1949 оны хоёрдугаар сард болсон явдал. Америкийн ардчилсан сэтгүүл болох “Progressive”-д Маккарти цэргийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээдүүдээс байцаалт авахдаа Америкийн цэргийн мөрдөн байцаагчид зөвшөөрөгдөөгүй арга хэрэглэж байгаа тухай нэгэн нийтлэлийг олж уншжээ. Энэ нь Мальмедигийн дэргэд цуст аллага үйлдсэн хэмээн буруутгагдан шүүгдэж байгаа этгээдүүдийн тухай байлаа. Германы цэргүүд хамгийн сүүлийн удаа томоохон дайралт хийх үед америкийн цэргийн олзлогдогсдыг буудсан дээрх явдлыг Давших тулалдаан буюу Арденнытэсрэлт хэмээн Англи-Америкийн түүх судлалд нэрлэсэн байдаг.

Түүхэн шалтгааны улмаас Висконсин мужийн дийлэнх хүн ам нь Германаас гаралтай билээ. Маккартигийн эмээ ч герман хүн байж. Сонгуулийн байр сууриа иймэрхүү байдлаар бэхжүүлэхээр найдаж тэрбээр 1945 оны 11-р сард Европыг сэргээн босгоход “боолын хөдөлмөр” –т Германы олзлогдогсдыг ашиглах явдлыг эсэргүүцэж үг хэлэх болов. Францад л гэхэд зуун мянган “цагаан арьст боол” дутуу хооллосноос аажмаар үхэж байна хэмээн Маккарти батлаж байлаа. Улмаар Польш улс Силезийн нүүрсний уурхайг сэргээн босгохын тулд 50 мянган олзлогдогсдыг нэмж шаардсан тухайд туйлын сэтгэл гонсойж байгаагаа илэрхийлж байв. Сенатчийн энэхүү мэдэгдэл Маккартигийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж байсан Висконсин мужийн зарим нэг аж үйлдвэрлэгч нарын зүгээс таатай дэмжлэг авчээ.

Мальмедигийн дэргэд болсон цуст аллага нь Европт Америкийн цэргийн олзлогдогсдын эсрэг үйлдсэн хамгийн ноцтой гэмт хэрэг. Энэ явдалд штандартенфюрер Иоахим Пайпераар удирдуулсан “СС-ийн “Лейбштандарт СС Адольф Гитлерийн” танкны 1-р дивизийн тэргүүн эгнээнийхэн оролцжээ. 1944 оны арванхоёрдугаар сарын 17-нд Германы гурван танк, гурван хуягт тээвэрлэгчээс бүрдсэн бүлэг Бельгийн Мальмеди хотын дэргэд Америкийн автомашины цуваатай тааралдаад буудаж эхэлжээ. Америкчуудын хувьд Германы энэ дайралт гэнэтийн явдал байсан, бас хүч тэнцвэргүй байлаа. Ингээд америкчууд бууж өгөв. Цааш нь юу болсон нь огт тодорхойгүй байгаа юм.

Гэмт этгээдүүдийн хэлж байгаагаар олзлогдогсод тал тал тийшээ тарж зугтаасан тул хамгаалагчид гал нээжээ. Сарын дараа буюу Германы давшилт таслан зогсоогдож, Америкийн цэргүүд Бельги руу эргэн очсоны дараа тал дээрээс 72 цогцос олджээ. Олзлогдогсдын 30 орчим нь зугтааж, 50 нь сураггүй алга болсон байна. Энэ тоонууд нь эх сурвалж болгон дээр янз бүр байгаа юм. Ихэнх золиос бологчид толгой руугаа буудуулж үхсэн нь зугтаах оролдлого хийсэн гэх хувилбараас зөрж байгаа юм.

Дайны дараа олзлогдогсдыг буудсан гэмт хэрэгтнүүдийг “Дахау” шүүхээр шүүжээ. Энэ нь үхлийн лагерь байсан тэр газар америкчуудын явуулсан нээлттэй шүүх ажиллагаа юм. Нийтдээ 73 яллагдагчийг шүүсэн юм. Тэдний 43 нь дүүжлүүлэн цаазлуулах ял авсан бол 22 нь насаараа хоригдох, найм нь 20, 15, 10 жилээр хоригдох ял сонсов. Ялын тогтоолыг уншсаны дараа гэмт этгээдүүдийн өмгөөлөгч хурандаа Виллис Эверетт “хэргийг нь хүлээлгэхийн тулд хэрэгтнүүдэд хуулиар хориотой арга хэрэглэсэн тухай” асуудлыг сөхжээ. Герман дахь Америкийн Цэргийн захиргааны дарга генерал Люциус Клей Эвереттын мэдэгдсэн асуудлыг шалгаж нягтлах даалгаврыг өгөв. Америкийн цэргүүд өөрсдийг нь хэрцгийгээр зодож айлгаж байжхэрэгтэй мэдүүлгээ авсан” хэмээн ялтнууд бичгээр мэдэгдэл өгсөн байна. Эцэст нь генерал Клей цаазаар авах ялыг өөрчилж, бусдынх нь хугацааг хөнгөвчлөв.

Сенатч генерал Клейэсөмнө дээрххэргээс барьж авчээ. Зэвсэгт хүчний хорооны Шалган мөрдөх дэд хорооноос 1949 оны гуравдугаар сард олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Жозеф Маккарти тус хорооны гишүүн байгаагүй ч хуралд оролцох тусгай зөвшөөрлийг хорооны даргаас авч чадсан байна. Сенатч энэ боломжийг бүрэн ашиглав.Энэ сонсгол дээр тэрбээр өөрийн онцгой авъяасыг анх удаа харуулж гэрчүүдийг заналхийлж, өөрт ашигтай баримтуудыг дэлгэж, харин ашиггүйг нь нуун дарагдуулж байлаа. Мөрдөгчдийн дунд еврей үндэстэн байсныг тэр өөрт ашигтай хөшүүрэг болгон ашиглав. Сенатчийн онцгой уур хилэнмөрдөгдөн шалгагдаж байсан хүмүүстэй онцгой хэрцгий харьцаж байсан гэх Уильям Перл дээр буув. Перл бүгдийг үгүйсгэж байсан боловч Маккарти түүнийг худал ярьж байгааг илрүүлэгч машинаар туршихыг шаарджээ.

Сенатын түүхэнд урьд өмнө хэзээ ч ийм зүйл болж байгаагүй билээ. Сенатын мөрдөн байцаалт Маккартигийн бүрэн ялагдлаар дуусав. 1949 оны есдүгээр сард дэд хорооны гишүүд эмч нарын хамтаар Мюнхен руу явж Мальмедигийн хэргээр хоригдож байгаа 59 ялтанд эмнэлгийн үзлэг хийжээ. Хэрэгтнүүдэд байцаагч нарын учруулсан гэх гэмтэл, сорви огт байсангүй тул үнэн зөв ньбатлагдсангүй. Мальмеди дахь цуст аллагын хэрэг Жозеф Маккартид түүний тэмүүлж байсан алдар нэрийг авчирсангүй, харин loose cannon буюу хожмоо юу ч гарч болох хариуцлагагүй, аюултайхүний сэтэрийг авчрав.1952 онд ахин сонгогдох боломж түүнд бараг үгүй байлаа. Гэвч гөжүүд хийгээд огцом зан чанар нь түүнийг хувь заяатайгаа эвлэрэхийг зөвшөөрсөнгүй. Тэр хязгааргүй их эрч хүчээ яаж ийгээд ашиглах арга олов.Түүний шинэ төсөл бол Америкийн төрийн аппарат дахь Зөвлөлтийн тагнуулын сүлжээтэй тэмцэх явдал байлаа.

ЗҮГЭЭР СУУГААД

Өнөөдөр Маккарти сенатчийн нэр олон хүнд Америкийн эсрэг үйл ажиллагааг судлахКонгрессын доод танхимын хороо, эсвэл зүүнтний үзэл санаатай хүмүүс болон “Холливудын аравт”-уудыг мөрдөж мөшгих явдлыг санагдуулдаг. Өөрөө Маккарти дээрх бүх хэрэгт ямар ч холбогдолгүй билээ. Гагцхүү түүний кампанит ажил нь өдгөө “маккартизм” гэж нэрлэгдээд байгаа зүйлийн тод илрэл болсон юм. Тэртээ 1919 онд АНУ-д Улаан самуурал гэж нэрлэгдэх үзэгдэл бий болжээ. Өдгөө түүхийн сурах бичгүүдэд түүнийг Анхны улаан самуун гэж нэрлэдэг. Хэн нэг нь улс төрч болон бизнесмэнүүдэд шуудангаар дэлбэрэх төхөөрөмж илгээдэг болж. Европын хувьсгал, АНУ-д үй олноор өрнөж байгаа арьс өнгөний мөргөлдөөн, илгээмжийг нээмэгц бөмбөг дэлбэрэх зэрэг нь америкчуудад ёстой л ертөнцийн төгсгөл ирж буй мэт сэтгэгдэл төрүүлж байв.Тагнуулын тухай хуулийг үндэслэж эрх баригчид цагаачдыг үй олноор нь баривчилж эхэллээ. 10 мянган баривчлагдсан хүмүүсээсойролцоогоор зөвхөн 600 хүн хуулийн дагуу суллагдаж чаджээ.Гагцхүү тэр цагаас хойш зүүнтний үзэл санааг баримтална гэдэг өөрийгөө сэжигтнээр барьж өгөх үндэс болно гэж үзэх болов. АНУ-ын Коммунист нам бараг хууль бус байгууллага болон хувирав. Хүмүүс тус намд хамааралтайгаа нуух болж ил цагаан коммунист гэгдэх хүмүүс төрийн байгууллагад ажилд орж чадахгүй болжээ.

Ийм байдалд Зөвлөлтийн тагнуулынхны хувьд тун сайхан боломж бүрдүүлж байлаа. Нууц коммунистуудын дүрээр зөвлөлтүүд өөрийн тагнуулын сүлжээг бий болгожээ. Энэхүү сүлжээ 1930-с 45 оныг хүртэл үйл ажиллагаагаа тун амжилттай явуулж байсан боловч 1945 онд маш олон нөхцөл байдал зэрэгцэн нүүрлэсний улмаас илэрчээ. Жозеф Маккарти ч хэрэг явдлын учрыг олохоор яарав. Төдий чинээ тэр Засгийн газарт нөлөөллөө ихэсгэж байв. Гэхдээ тун бүдүүлэг, утгагүй байдлаар.Тэрбээр хүн болгоныг тагнуулч хэмээн хардан сэжиглэх явдлыг түгээн хурцатгаж байсан нь хожмоо Хоёр дахь улаан самуурал гэж нэрлэгдэх болсон юм. “Маккартизм” гэх нэр 1950 оны гуравдугаар сард бий болсон юм. Түүнийг “Вашингтон пост” сэтгүүлийн шог зураач Герберт Блок бодож олсон билээ. Түүний зурган дээр бүгд найрамдахчууд өөрийн бэлэг тэмдэг болох зааныг бохир зүйлээр дүүрсэн хувингаар босгосон ганхаж буй цамхаг дээр гаргахыг оролдож байдаг. Тус цамхагийн орой дээр дүүртэл юмаар чихэгдсэн “Маккартизм” гэх бичигтэй торх байх аж. Заан арайхийн барьц олж аваад “Би энэн дээр тогтоно гэж бодож байна уу” хэмээн асууна. Маккартид өөрт нь энэ үг их таалагджээ. “Маккартизм гэдэг нь юу ч хийдэггүй американизмыг хэлнэ” гэж хэлжээ. Америкт юу ч хийлгүй тоглоно гэдэг нь хөзрөө ханцуйн доороо нуудаг луйварчин биш шудрагаар, ил тодоор тоглохыг хэлдэг.

Үнэндээ бол Маккартигийн тоглоом шударга биш, урхи занга нь зарга заальхайтай байлаа. 1950 оны хоёрдугаар сарын 9-нд тэрбээр Баруун Виржиниягийн Уиллинг хотод эмэгтэйчүүдийн клубын талаар үг хэлжээ. Энэ бол Бүгд найрамдах намаас Линкольны төрсөн өдөрт тааруулсан уламжлал болгон зохион байгуулдагарга хэмжээ юм. Маккарти ч индэрийг ашиглаж, АНУ-ын төрийн департамент нь Зөвлөлтийн тагнуулчдаар дүүрсэн, удирдлага нь ч тэдний үйл ажиллагааг дэмжиж байна хэмээн бүх Америк даяар тунхаглаж орхив. Ингэхдээ сенатч төрийн департамент дахь нууцлаг коммунистуудын нэрсийн жагсаалтыг харуулж бусдыг гайхшруулж, улмаар энэ нэрсийн төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бирнс мэдэж байгаа ч тэд төрийн департаментын бодлогыг тодорхойлсон хэвээр байна гэж мэдэгджээ. Түүний хэлсэн үгний бичлэг хадгалагдаагүй, харин илтгэл дээр коммунистуудын тоог 208 гэсэн бол өөр нэг хэсэгт 57 гэсэн нь зөрүүтэй байгаа юм. Цаашид ч сенатч янз бүрийн тоо хэлсэн боловч тэрхүү жагсаалтыг бүтнээр нь огт харуулсангүй. Сенатчийн тавьсан хурц сум Бирнсыг төдийгүй засгийн газар дахь тагнуулчдын талаарх мэдэгдлээс байнга бултаж байсан ерөнхийлөгч Харри Трумэныг ч элдэн хөөж байлаа.

ВЫШИНСКИЙН НЭГЭН АДИЛ

Эхэндээ ардчиллагчид энэхүү үсрэлтийг амархан идэвхгүйжүүлж чадсан. Парламентын олонхийн эрхийн дагуу тэд Маккартигийн өгч байгаа дохионы хариуг өгч байгаа мэт Сенатын хороонд олон улсын харилцааны талаар олон нийтийн хэлэлцүүлгийг маш хурдан зохион байгуулжээ.Маккартид хувийн урилга илгээв.Зохион байгуулагчид олон нийтийн өмнө түүний бодит нүүрийг ньилчилнэ хэмээн найдаж байлаа. Маккарти ч биеэрээ хүрэлцэн ирэв. Баримт нотолгоо дутуу байдлаа тэрбээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, цээжээ дэлдсэн уран үгээр орлуулан нөхөж байлаа. Эцэст нь хороо сенатчийн буруутгаж байгаа зүйл ямар нэгэн үндэсгүй, төрийн департаментад ямар ч коммунист байхгүй, тэгсэн ч хувь хүмүүсийг зохих ёсоор шалгаж үр дүнг нь удирдлагад мэдээлсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Гэвч Жозеф Маккарти санаа нь амарсангүй.Тэр чанга дуугаар энд тэнд үг хэлсээр, 1952 онд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дуайт Эйзенхауэрын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд тун идэвхтэй оролцов.Ардчиллагчдаас Эдлай Стивенсонбуюу нэг хэсэг төрийн департаментад ажиллаж байсан гарамгай улс төрч нэр дэвшжээ. Тэрбээр Олжер Хисс гэх өндөр албан тушаалтай дипломатчийг сайн мэддэг байсан юм. Олжер Хисс ч тагнуулын хэрэгт сэжиглэгдэж байсан цаг хугацаа өнгөрсөн тул зөвхөн худал мэдүүлэг өгсөн хэргээр яллагджээ. Стивенсон Хиссийг шүүх ажиллагаан дээр гэрчээр оролцож байсан юм. Маккартигийн хувьд энэ нь хувь заяагаар олдсон бэлэг байлаа.Тэрбээр Стивенсоныг байдаг хүчээрээ дайрч эхлэв.Америкчуудад хандаж зурагтаар үг хэлж байхдаа Маккарти:” Бүхий л цаг үеийн урвагч болсон Хиссыг өмгөөлөх гэж оролдож байхдаа Стивен Кливлендэд хоёр хоногийн өмнө юу хэлснийг харцгаая л даа. Түүний хэлсэн үгнээс иш татвал: “Түүнийг нэр хүнд сайтай гэж хэлсэн. Харин тэр онцсайн нэр хүндтэй гэж хэлээгүй шүү дээ” гэсэн байх юм. Ийм хүн манай ерөнхийлөгч болохыг хүсч байна гэнэ. АНУ-д үнэнч шударга байна гэдэг аливаа нэгэн толбогүй байх ёстой. Нэг бол шударга байна, үгүй бол шударга биш байна. “Бага зэргийн шударга” иргэн, эсвэл “жаахан урвагч” гэж байхгүй шүү дээ. Америкийн хууль зүйд үүнийг хамтран үйлдсэн гэмтэн гэж нэрлэдэг юм. Тагнуулчтай найзлаж л байсан бол өөрөө л тагнуул гэсэн үг.”

Дээд удирдлагад гарсан аливаа алдаа, зөрчилдөөнийг хөрөнгөтний тагнуулын заавраар үйл ажиллагаагаа явуулдаг хөндлөнгийн дайсан, нууцаар хорлон түйвээгч нараас болсон гэж тайлбарлаж байдаг Сталины шүүлтийн дуртай аргыг ашиглана гэдгээ Маккарти анзаараагүй, эсвэл ингэнэ гэж өөрөө ч бодоогүй байх. Сенатч Маккарти Москвагийн нээлттэй шүүх хуралдааны ерөнхий прокурорын толинд туссан тусгал нь байлаа. Тэдний хоорондын гол ялгаа бол Маккартигийн мэдэгдэл ямарваа нэг эрх зүйн үр дагаваргүй байсанд оршино. Нам нэгт олон хүнд Маккартигийн гаргаж байгаа ааш аяг таалагдсангүй. Гэвч Бүгд найрамдахчуудын нам 20 жил гарч чадаагүй төрийн эрх рүү зүтгэж байлаа. Сенатчийг ч тэвчиж байв. Гэвч эцсийн дүндээ түүний ачаар бүгд найрамдахчууд 1952 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан төдийгүй Конгрессын хоёр танхимын хяналтыг гартаа авчээ. Маккарти ч хоёр дахь удаагаа сонгогдож чаджээ.

НАР ЖАРГАСАН НЬ

Одоо тэр нэг юм тайвширч болох байлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх хорооны даргын хувьд тэр ахин шинэ мөрдлөг явуулж эхлэв. Төрийн департаментын төв аппаратын дараа тэрбээр “Америкийн дуу хоолой”-ноос барьж авч, улмаар хилийн чанад дахь Америкийн мэдээллийн төвүүдийн номын санг оролдож эхлэв. Тус номын сангуудын каталогт коммунистууд болон тэднийг дэмжигчдийн бичсэн тагнуулын ном зохиол олдсон гэх аж. Төрийн нарийн бичгийн дарга Жон Даллес энэ асуудал дээр тун сул дорой байдал гаргав. Хэдийгээр улсаас санхүүждэг номын сангуудад ийм ном байснаар Америкийн эрх чөлөөнд ашигтай хамгийн сайн гэрч байсан хэдий ч сэжигтэй номуудыг бүгдийг хурааж авах тушаал гаргажээ. Номын сангийн дараа зэвсэгт хүчнийхний ээлж ирэв... 2003-2004 онд Маккартигийн хорооны нууц хуралдааны протоколуудын нууц задрав. Энэ хуралдаан дээр гэрчүүдийг сонгох үйл ажиллагааг явагддаг байжээ. Юу гэвэл нээлттэй хуралдаан дээр ашиггүй гэрчүүдийг дууддаггүй, харин ашигтай гэрчүүдийн хувьд бэлтгэл ажил явагдаж, авсан дүрийнхээ үгийг цээжлэх шахуу жүжгийн давтлага явагддаг байжээ. Маккартигийн арга нь хэтэрхий увайгүй байсан тул түүний хорооны гишүүд сонсгол дээр ирдэггүй байсан төдийгүй хорооны дарга заримдаа цор ганцаараа байх явдал тохиолддог байв.

Сенатч Маккартигийн золиос болсон хүмүүсийн дунд дан ганц албан тушаалтнууд байсангүй бас хөгжмийн зохиолч Аарон Коплэнд, яруу найрагч Лэнгстон Хьюз гэх мэт олон оюунлаг бүтээл туурвигчид ч байв. Гэвч сэтгүүлч Эдвард Мурроу дээр Маккарти хамаг шүдээ хугалсан гэхэд болно. Маккарти болон Эд Мурроу нарын хоорондын зөрчилдөөнөөр Жорж Клунигийн “Сайхан амраарай, бас амжилт хүсье” кино зохиол бичигдсэн билээ. Энэ бол бараг сенатчийн тухай баримтат кино юм. 1954 оны гуравдугаар сард цэргийн сурвалжлагч гэдгээрээ алдаршсан Мурроу Маккартигийн овлигогүй байдлын тухай нэвтрүүлэг хийжээ. Сенатор үүнд хариу хэлэхийн тулд эфирт гарахыг шаардаж байв. Гэвч түүнд ийм цаг өгсөнгүй. Иргэний эрхийг зөрчилдүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа явдалд хариу хэлэхийн оронд Маккарти Дэлхийн коммунизмын тухай лекц уншиж, дараагийн нэвтрүүлэгт нь Мурроу ахин үгээ хэлжээ.

“Висконсиноос гаралтай дөнгөж ногооноороо буй сенатчаас коммунизмаас үүдэж буй аюул, алан хядлагын талаарх лекцийг сонсох шаардлагагүй. Баруун Европт түрэмгий хүч хэрхэн өрнөж байгааг би өөрийн нүдээр харсан, Зүүн Европт миний найзууд шийтгүүлж, хөөгдсөн. 1943 онд миний бие Лондонгоос Хатыньд олноор алж хөнөөх үйл ажиллагааны төлөөх хариуцлагыг оросууд үүрэх ёстойхэмээн мэдэгдсэн. Варшавт бослого хийж буй хүмүүст хангамж болохоор очиж байсан холбоотнуудын онгоцнуудад оросууд нисэх буудлаа ашиглуулахаас татгалзаж байсан талаар ярьж байсан, ингэж ярьсныхаа төлөө Москвагийн радиогоор заналхийлэл сонсоход хүрсэн. Энэ бүхний дараа коммунизмын гол хор уршиг юунд байгаа талаарх тайлбарыг би сенатчаас сонсох шаардлагагүй гэж бодож байна” гэж Мурроу ярьжээ.

Үүгээр Жозеф Маккартигийн од харвасан ч тэр удтал үүнийгээ ухамсарласангүй. Тэрбээр өөрийн аппаратын ажилтан болох Жин Керр гэгч бүсгүйтэй гэрлэжээ. Түүний хуриманд уригдсан 900 зочдын дунд Ричард Никсон болон хуучны анд, бас Маккартигийн ивээн тэтгэгч Жозеф Кеннеди нар байлцав. /Энэхүү ойр дотно холбооны үр дүнд Маккартитай хамт сенатч байсан Жон Кеннеди хэзээ ч түүнийг шүүмжилдэггүй байсан бөгөөд Роберт Кеннеди нь түүний хороонд ажилладаг байжээ. 1957 оны нэгдүгээр сард хүүхэдгүй хос нэгэн охиныг үрчилж авчээ.Гэвч сенатчид жаахан охин аз жаргал авчирсангүй. Ширүүн шүүмжлэлд өртсөн тэр өөрийн ялагдлыг маш хүндээр хүлээн авч, архи уух болов. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүнийг эргэж очиж байсан хүмүүсийн ярьснаар тэрбээр цор ганцаараа камин зуухныхаа өмнө буйданд шигдээд гартаа шилэн аяга барин, гал руу уйтгарт харцаараа ширтэн хөдөлгөөнгүй суудаг байсан тухай дурсдаг.Жозеф Маккарти 48 настайдаа буюу 1957 оны тавдугаар сарын 2-нд элэгний цирроз өвчнөөр нас нөгчсөн юм.Хожмоо сөрөг тагнуулын газрын материалуудыг илчлэхэд Маккартигийн олон сэжиглэл үндэстэй байсан юм. Тэр өөрийн хардалтыг батлаж чадахгүй байсан хэдий ч засгийн газарт ийм нотолгоо байжээ. Гагцхүү засгийн газар Тагнуулын төв газрын үйл ажиллагааны баримтуудыг шүүхэд шилжүүлж болохгүй, бас хүсэхгүй байсан юм. Чухам энэ л шалтгаанаар АНУ-д байсан Зөвлөлтийн олон тагнуулчид шийтгэлээс мултарч чадсан юм. Өөрийн хийсвэр хардалтаар Жозеф Маккарти яг л Сталин шиг байсан. Тэрбээр АНУ-д дайны дараа бий болоод байсан коммунизмын эсрэг гурвалжинг үгүй болгосон юм.

Өдгөө Маккартиг магтах нь Америкт ёс зүйгүй хэрэгт тооцогдоно. Гэвч түүний америкчуудыг нэг үеэр нь айлгаж орхисон тул Зөвлөлтийн тагнуул Америкт өөрийн байр суурийг бэхжүүлж чадаагүй юм гэдэгт олон их мэдэгчид санал нэгдэж байдаг. Түүний бас нэгэн өөр гавъяа бол маккартизм нь эх оронч, коммунизмын эсрэг үйлийн уриан дор улс төрийн сөргөлдөгч нарыг хяхаж хавчихын эсрэг хэрэгсэл болсон билээ.Америкийн түүхэнд ахин хэзээ ч иймэрхүү зүйл тохиолдоогүй билээ. Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/46144.shtml">www.wikimon.mn

Сэтгэгдэл бичих