Америкт цуврал дэлбэрэлт болов /гэрэл зураг/

АНУ-ын Бостон хотод марафон гүйлтийн уралдааны үеэр цуврал дэлбэрэлт болж, хоёр хүн  амь насаа алдаж олон тооны хүн  хүндээр шархадсан байна. Амиа алдсан хүмүүүсийн нэг нь найман настай бяцхан охин байжээ. Чухам ямар этгээдүүд энэ хэргийг үйлдсэн болох нь хараахан  тодорхой болоогүй байна гэж тус хотын цагдаа нар мэдээлснийг ВВС агентлаг уламжилж байна. Гурван цуврал дэлбэрэлт болсон бөгөөд үүнийг зохион байгуулалттай хийсэн алан хядах ажилллагаа хэмээн үзэж байна.

Энэ хэрэг явдал гарсан даруйд улс орон даяар онц байдал зарлаж,  харуул хамгаалалтуудыг яаравчлан гаргах тушаалыг ерөнхийлөгч Барак Обама өгсөн байна. Тэрбээр “Бид хараахан учрыг нь олж амжаагүй л байна. Яагаад хэн ийм зүйлийг хийснийг хурдан хугацаанд олж мэдэх болно” гэв. Нэн түрүүнд Барак Обама Бостон хотын захирагч Том Менимо болон Массачусетссийн удирдлагуудтай холбогдож яаралтай тусламж хүргэхийг даалгажээ.

Одоогийн байдлаар хүмүүсийг эмнэлэгт хүргэж эхэлжээ. Дэлбэрэлт болсон цагаас хойш тус хотын дээгүүр ямарч нислэг хийхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Дэлбэрэлт болсны дараагаар  АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдэн Бостон руу утасдаж “ Шаардлагатай бүх л зүйлсийг хийж байхыг үүрэгджээ. Түүнчлэн бидний залбирал тэнд байгаа бүх хүмүүст хүрэг хэмээн залбирчээ”

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих