Өсгийтэй гутал өмсдөг цэргүүд

Умард солонгосын армид эмэгтэй дайчид нь өндөр өсгийтэй гуталтай албаа хаадаг гэнэ. ОХУ-тай хиллэх Ялу голын хилийн боомтод алба хаадаг бүсгүйчүүд бараг л 10 см өндөр өсгийтэй гутал, платформ өмссөн аж. Бүсгүйчүүдийн зураг дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиан тариад байна. Зарим хүмүүс армийн бүсгүйчүүд эмэгтэйлэг харагдаж байна гэж үзэж байгаа бол зарим нь “Дарга нар нь юу бодож байдаг байна аа? Өөрсдөө ийм өндөр өсгийт өмсөөд жагсаж үзсэн болов уу” гэж сэтгэгдэлдээ бичжээ.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих