Банкуудад ипотекийн зээлийн эх үүсвэр байршууллаа

Монголбанк арилжааны банкуудад ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтыг байршуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. Жилийн найман хувийн хүүтэй зээлийг ирэх даваа гаригаас 14 банкаар дамжуулан олгож эхэлнэ.

Эдгээрт:

-“ХААН”

-“Хас”

-“Худалдаа хөгжлийн банк”

-“Голомт”

-“Хадгаламж”

-“Тээвэр хөгжлийн банк”

-“Эрэл”

-“Капитрон”

-“Кредит”

-“Улаанбаатар хотын банк”

-“Төрийн банк”

-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”

-“Чингэс хаан банк”

-“Төрийн банк” багтаж байна. Банкууд Төвбанк, Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор иргэдэд чирэгдэл учруулахгүй, зээлийн ерөнхий журмыг гажуудуулахгүй байх үүрэг хүлээсэн. Мөн зээл авахыг хүссэн иргэд, орон сууцны нийлүүлэлт хэвийн байсан цагт эх үүсвэр дутагдах асуудал гарахгүй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцолсон.

Банкуудаас орон сууцны өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг найман хувийн хүү рүү шилжүүлэх асуудлыг хойшлуулах шаардлагагүй болжээ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт иргэдийн зээлийн хүү найм руу шилжих юм байна. Үүнээс гадна “Төрийн банк”-нд зургаан хувийн хүүтэй зээлийн материал бүрдүүлж өгсөн иргэдийн хүсэлтийг харгалзан, нэн даруй хянаж үзэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих