Оюутолгойн экспорт хойшиллоо

“Рио Тинто” групп маргааш буюу зургаадугаар сарын 14-нд зэсийн бүтээгдэхүүнээ экспортлож эхлэхээр олон улсын хэвлэлийнхнийг урьсан ч тодорхойгүй шалтгаанаас болж хэд хоног хойшилсон гэж “Ройтерс” мэдээллээ. Гэхдээ энэ сард багтаан экспортыг заавал эхлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор энэ асуудал хойшилсон ажээ. Засгийн газраас “Рио Тинто”-той маргаанаа шийдвэрлэсэн гэсэн ч хувь эзэмшлийн тал дээр дахин санал зөрөлдсөн гэж олон улсад шуугиж байна.

Сэтгэгдэл бичих