Тавантолгойн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүүн Цанхийн уурхайг түшиглэн нүүрс баяжуулах 20 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барих зураг төсөл, ТЭЗҮ-ийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталжээ. Үйлдвэрийн зураг төсөл,

ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэс Тавантолгой”-н Нүүрс баяжуулах төслийн баг, АНУ-ын “Аусэнко Таггерт”, “Ай Эм Кэй,” “Гранд Повер” компани хамтран боловсруулжээ. Төслийн багаас нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны технологийн горим, схем ба технологийн гол шийдлүүд, Тавантолгойн нүүрсний үзүүлэлтэд үндэслэн ТЭЗҮ гаргасан байна. ТЭЗҮ баталснаар “Эрдэнэс Тавантолгой” компани 2015 оноос эхлэн жилд таван сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж, борлуулахаар төлөвлөжээ. Энэ хэмжээ 2017 онд жилд 20 сая тонн болж нэмэгдэх юм.

Сэтгэгдэл бичих