Чинжүү хөлийн судасны бүдүүрлийг эмчилнэ

Сүүлийн үед газар авч байгаа нэгэн өвчлөл бол хөлийн судасны бүдүүрэл болоод байгаа. Байнгын зогсоо ажил хийдэг болон буруу суултаас энэ өвчин нь эхлэлтэй байдаг аж. Буруу суултад хөлөө ачих хэлбэрээс суухыг голлон хэлж байна. Энэ өвчин нь зөвхөнн эмэгтэйчүүд болоод өндөр настанд тохиолддог гэсэн ташаа ойлголт бий. Гэтэл сүүлийн жилүүдэд залуу охид тэр ч бүү хэл эрчүүдэд ч ихээр тохиолдох болжээ.

Судасны бүдүүрлийн гол шалтгаан нь судасны хананд тэжээллэг бодис дутагдах, хөлийн венийн судсанд даралт нэмэгдэх зэргээс ихэвчлэн шалтгаалдаг. Өвчинтэй тэмцэхийн тулд судасны ханыг бэржүүлэх зорилгоор С аминдэм, биофлавиныг хэрэглэх хэрэгтэй. С аминдэмээр баялаг ногоо бол амтат чинжүү юм. Чинжүүнд агуулагдах бодисууд нь цусыг бүлэгнүүлэгч тробоксан үүсэхээс сэргийлж, цусыг шингэлж өгнө. Мөн каротин, тиамин буюу В1 аминдэм, рибофлавин (В2 аминдэм), фолийн хүчил зэрэг агууламжууд нь бие организмыг идэвхижүүлэх үйлчилгээтэй.

Чинжүү бол бидний хүнсний хэрэгцээнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой ногоонуудын тоонд ордог. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс ч биш эрүүл хүн ч хүнсэндээ хэрэглэж байснаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих