Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-01-22
-2°
-12°
Бямба
2021-01-23
-8°
-13°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
Н.Хүрэлбаатарт мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэлээ

Н.Хүрэлбаатарт мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2013-06-06 00:37:06

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполоор эрэн сурвалжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал албан ёсоор мэдээллээ.

Н.Хүрэлбаатар нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь” олон улсын хуралд оролцохоор яваад сураг алдарсан юм. Тиймээс ийнхүү түүнийг Интерполоор эрэн сурвалжилж эхлээд байна.

Мөн уг хэрэгт холбогдуулан түүний хүү Х.Энхбат, мөн түүний найз бүсгүй Н.Болортуяа нарыг цагдан хориод байгаа юм.

Х.Энхбат нь түүний нууц хүү бөгөөд түүний гэрээс 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бүхий сейфтэй мөнгө алдагдаж, улмаар хогийн цэг дээрээс олдсон тухай хэргийг хэвлэл мэдээллүүд илчлэн тавьж энэхүү дуулиан дэгдсэн билээ.

Тиймээс түүнийг бусдаас хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй, гэмт хэргийн замаар хөрөнгө олсон хэмээн буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Б.Чимэг

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2013-06-06 00:37:06

Сэтгэгдэл бичих