Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Гишүүдийн ирц хүрэхгүй байна гэдэг шалтганаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хуралдаанаа хойшлууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн онд тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаарх Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байв.

Б.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих