Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт хүргүүллээ

УИХ-ынгишүүн Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар АТГ-т хүргүүлжээ. Учир нь Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа зарим хэргийг нуун далдалсан байж магадгүй хэмээн ийнхүү хүсэлт хүргүүлсэн байна.

Энэ талаар З.Баянсэлэнгэ “Ц.Нямдорж гишүүн сайд байхдаа хэрэг нуусан, дарагдуулсан байж болох хэд, хэдэн сэжиг бий. Үүний нэгэн жишээ нь МИАТ-ийн гэх хэрэг. Энэ мэт олон хэргийг замхаруулсан байх гээд хуулийн байгууллагуудад шалгуулахаар хүсэлт өгч байна” гэв.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих