Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-21
-2°
-12°
Баасан
2021-01-22
-2°
-16°
Бямба
2021-01-23
-7°
-13°
Ням
2021-01-24
-13°
-20°
Даваа
2021-01-25
-12°
-23°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлжээ

С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2013-06-04 15:50:05

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн зарим нөхөд түүнийг шалгуулах хүсэлт гаргасан байна.

Л.Цогбадрах гэгчийг С.Ганбаатарын даалгавраар хууль бус ажиллагаа зохион байгуулж, өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд бүтээн байгуулалтын төсөл оруулж батлуулдаг байсан гэж зарим нөхөд нь үзсэн бололтой. Тухайлбал, баруун дөрвөн замд байрлах МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. Түүнчлэн “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзжээ.

Б.Тэмүүлэн

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2013-06-04 15:50:05

Сэтгэгдэл бичих