Сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгүүлжээ

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссулсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийгнэгтгэнулсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээд байна.

Гадаад улсад байгаа монгол иргэд- сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөдэнэ тоог үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудсыг хэвлүүлж байна.

Хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

Гадаад улсад байгаа монгол иргэд саналаа энэ сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих