87 жил хамтдаа

87 жилийн өмнө хуримлаж, энэ хугацаанд  жил бие биеэ түшиж тулан аз жаргалтай аж  төрж  ирсэн 107 настай Карам, түүний гэргий 100 настай Катари  Чанд хоёр хамгийн олон жил ханилан суусан шинэ дээд амжилт тогтоожээ.

Энэ дээд амжилт нь тэднийг дэлхийн хамгийн үнэнч хос хэмээн хэлэх боломж олгож байгаа бөгөөд учир нь тэд Гиннессийн дээд амжилтын номонд бичигдсэн юм. 

Тэд Энэтхэгийн Пенжаб хотод хуримласан бөгөөд харин одоо английн Бредфорд хотод аж төрж байна. Өвөө, эмээ хоёр найман хүүхэд, 28 ач, зээтэй ажээ.
Хамт амьдарсан 87 жилийн хугацаанд тэд бие биеэ улам  сайн таньж, урт удаан, аз жаргалтай амьдралынхаа нууцыг олж мэджээ.

Бие биеэ хайрлаж, бие биеэ халамжилан, эргэн тойронд болж буй үйл явдалд үргэлж хошин шогийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй  гэж тэд үздэг байна. “Катарийг байнга хөгжөөж байдаг нь миний нууц. Түүнд элдэв онигоо ярьж өгч,  инээлгэх дуртай. Инээдэмтэй байх нь миний романтик арга юм” гэж Карам өвөө нууцаасаа ярьжээ. Хиндү шашинтан энэ хоёр хүн цагаан хоолтон бөгөөд эрүүл мэнддээ  байнга анхаарал тавьдаг нь тэдэнд урт наслахад тусладаг байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих