87 настай өвөө хүүгийнхээ төлөө чөлөөт уналт хийжээ

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчин, 87 настай өвөө хүнд өвчтэй гуч хүүгийнхээ эмчилгээнд нь хандив цуглуулахаар агаараас чөлөөт уналт хийж буй бичлэг интернэтээр хит болоод байна. Кланенса Турнер төрөлхийн уушгины өвчтэй төрсөн 11 настай гуч хүүдээ туслахаар 11 мянган фитийн өндрөөс зааварлагчийн хамтаар чөлөөт уналт хийсэн юм.

Хүүд уушги шилжүүлэн суулгах мэс засалд 454 мянган паунд буюу нэг сая гаруй ам.доллах хэрэгцээтэй ажээ. Агаарийн цэргийн ангийн албан хаагч байсан Кланенса Турнер өмнө нь 16 удаа чөлөөт уналт хийж байв. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө буюу 85 насандаа эр зориг, ур чадвар шаардсан үсрэлт мөн хийж байжээ.

Д.АРИУН www.dnn.mn

Сэтгэгдэл бичих