Ли Мин Хо: Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно

Өсвөр үеийнхний үзэх дуртай Солонгосын олон ангит F4“” олон ангит киноны гол дүрд тоглосон жүжигчин Ли Мин Хо-гийн ярилцлагыг хүргэж байна.

-Таны амьдралын зарчим юу вэ?
-Хэрвээ бууж өгөх юм бол ялалт хэзээ ч ирэхгүй. Хэдийгээр ялалт чухал биш гэдэг ч миний хувьд зорх сэтгэл минь ялсныг мэдрэх нь чухал. Чи ялагдсан ч гэлээ хөл дээрээ бос гэж би үргэлж найзууддаа хэлэх дуртай.

-Амьдралынхаа хүнд үеийг хэрхэн даван туулж байсан бэ?
-2006 онс авто осолд ороод зургаан сар эмнэлгийн орон дээрээс босоогүй. Би хэрвээ ингээд босохгүй бол юу хийнэ ээ, эргээд кинондоо тоглож чадахгүй дээ л гэж бодож байлаа.Би өөрийгөө үхдэл шигбодож байлаа, эргээд босно гэдэгтээ ч эргэлзэж байсан шүү.

-Тэр итгэлтэй бус байдлаасаа яаж гарсан юм бэ?
-Би зүгээр л унтаад, унтаад л байлаа. Сэрээд л нүдээ нээхэд стресс арилаагүй байвал эргээд л унтана. Тэгэхэд би ганц ч цаг сэрэлгүй 24 цаг унтах ч үе байсан.

-Бүсгүйчүүдийн юу нь чухал санагддаг вэ?
-Түүнийөөрийгөө олны дунд авч яваа байдал нь хамгийн чухал. Би хувьдаа царайлаг биш ч сэтгэгдэл төрүүлж чадсан бүсгүйтэй бол үерхэнэ ээ.

-Анхны үнсэлт?
-Ахлах сургуульд байхдаа зэргэлдээх байрныхаа охинтой үнсэлцэж үзсэн.

-Хэрвээ чиний сонгосон эмэгтэйг эцэг эх чинь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно. Би эцэг эхийнхээ зөвшөөрлийг аваагүй ч гэлээ хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж чадна.

-Тэгвэл эмэгтэй жүжигчдээс хэнтэй нь кинонд хамтран тоглохыг хүсч байна даа?
- Song Hye Kyo-той. Тэр бол гайхалтай стильтэй, бас олны дунд биеэ их гоё авч явдаг, авьяастай эмэгтэй. Гэхдээ би түүнтэй хамт тогловол бага юм сурах байх аа. Биеэ бариад сүрдээд л байх болов уу гэж бодож байна.

-Тэгвэл хэнтэй уулзмаар байна даа?
-Холливудын жүжигчин Эдвард Нортонтой. Хэрвээ түүнтэй уулзах л юм бол шууд шавь нь болохыг хүсч буйгаа хэлнэ. Гэхдээ түүнтэй уулзахаасаа өмнө англи хэлийг маш сайн судлах хэрэгтэй байна даа.

-Чи ямар хоолыг өөрөө бэлтгэж чаддаг вэ?
-Би мах идэх дуртай. Тиймээс махыг бол олон янзаар боловсруулж идэж чадна.

-Цүнхэндээ байнга хийж явдаг зүйл гэвэл?
- Үнэртэн. Би сайхан үнэрт их дуртай.

- Танд байдаг муу зуршил гэвэл?
-Унтаж байхдаа шүдээ хавирч бас ярьдаг гэсэн. Найзууд маань надтай лав нэг өрөөнд ордоггүй юм.

-Хэрвээ юу ч үгүй арал руу ганцаараа явбал ямар гурван зүйл авч явах вэ?
- Ор, асаагуур, гар утсаа. Сайн унтахын тул ор минь хэрэгтэй, харин идэхийн тулд хоол болгох асаагуур хэрэгтэй.Ялангуяа махаа болгоход. Харин үйдахгүйн тул гар утсаа авч явна даа.

-F4-ийнхөө хамгийнхамгийн нь. Та бусдынхаа юунд нь илүү атаархдаг вэ?
-Би бол хамгийн сайн нь./ Хэ хэ/. Гэхдээ Ким Бомын жижигхэн царай, Ким Жун Юнгын том нүд, бас цагаан арьсанд атаархдаг.

Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл бичих