Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
ЗЦГ, УМБГ-ынхныг түргэн авахуулсан хэрэг гарчээ

ЗЦГ, УМБГ-ынхныг түргэн авахуулсан хэрэг гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Өчигдөр

-“ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-ИЙН ЗАМААС ХЭН НЬ ҮЛ МЭДЭГДЭХ, НЯЦАРСАН ЦОГЦОС ОЛДСОН БАЙНА-

Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө “Хүй долоон худаг”-ийн замд нэгэн аймшигт осол гарчээ. Цагдаагийнхны мэдээллэж буйгаар асар хурдтай давхиж байсан суудлын машин зам дээр явсан иргэний амь насыг хөнөөсөн байж болзошгүй юм байна. Хохирогчийн цогцос няцарсан байдалтай олджээ.

Хэргийн газар ажилласан шинжээчдийн дүгнэлтээр тус машин нь жийп машин байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км/цагийн хурдтай явсан гэсэн таамаг гарчээ. Хохирогч 40 гаруй насны эрэгтэй хүн гэнэ. Биед нь ямар ч бичиг баримт байхгүйгээс хэн нь үл мэдэгдэн, улмаар ар гэрийнхнийг нь олж тогтооход хүндрэл учраад буй аж. Талийгаачийн өмссөн хувцсаас харвал амьдралын боломж тааруу, гэр оронгүй нэгэн байж магадгүй гэнэ. Ямартаа ч цагдаа нар хэргийн мөрөөр гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байна.

Хэргийн газар ажилласан цагдаагийнхан хохирогч эрийн цогцос шидэгдсэн байдлаас замын хажуугийн ховилд согтуу унтаж байгаад машин ирэхийг харалгүй хурдтай явсан машинд дайруулж, амь насаа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм байна.

Энэ хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхийн тулд ЗЦГ болон УМБГ, ЭЦГ-ынхан түргэн авчээ. Тэд хагас сарын турш хайж буй боловч хүний аминд хүрсэн жолоочийг хараахан олж илрүүлж чадаагүй байна.

Дашрамд дурдахад, зам тээврийн осол гаргасан жолооч нар хэрэг хийчихлээ хэмээн айхдаа хэргийн газраас зугтдаг нь буруу аж. Тодруулбал, хэргийн газраас зугтсанаараа хэргийг санаатай үйлдсэнд тооцогдож, оногдох шийтгэл нь нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл санамсаргүйгээр хүний амь насанд хүрсэн хэмээн үзэж шүүхээс 3 жилийн хорих ял авах байсан бол хэргийн газраас зугтсанаараа санаатай үйлдэгдэлд тооцогдож, 10 хүртэл жилийн ялд унадаг болохыг замын цагдаа нар анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn

Сэтгэгдэл бичих