Сансарт секс хийх аюултай байж болохыг эрдэмтэд тогтоожээ

Хүн төрөлхтөн  тавь гаруй жил сансрыг  амжилттай эзэмшиж байгаа билээ. Саран дээр суурьшиж, Ангараг гараг руу аялах нь нэгэнт бүрнээ бодитой болж байна. Гэвч “Галактикийн хүүхдүүд” буюу Дэлхийн гадна төрсөн хүмүүсийн хойч үен хэзээ ч бий болохгүй байж  болох талтай. Хүмүүс бусад од, эрхэс рүү нисэх хөлөг, тойрог замын станц болон тэр ч байтугай бусад гарагт гэр бүлтэй болж, үр удмаа үлдээдэг үйл явдал шинжлэх ухааны зөгнөлт ном зохиолд зөндөө  л гардаг.  Гэвч үнэндээ бол “дэлхийн хайр сэтгэлд” сансар аюултай гэсэн хатуу байр суурийг эрдэмтэд  баримтласаарбайна.                           

Сансарт секс хийх нь эрүүл мэндэд нөхөшгүй хор хүргэж болохыг орчин үеийн судалгаа харуулж байна. Хүмүүс дээр туршилт хийгээгүй нь үнэн бөгөөд  зөвлөлт, америкийн сансрын нисэгчид сансарт секс хийж, тойрог замд байхдаа хүүхэд олохыг оролдож байсан мэт цуу яриаг наанадаж Оросын эрх баригчид болон америкийн сансрын агентлаг болох НАСА-гийн төлөөлөгчид эрс няцааж байдаг  юм.

Харин хүмүүсийн оронд амьтад ч биш,  ургамал дээр “туршилт” хийжээ. Таталтын өөрчлөлт нь ургамлын эсийг гэмтээж байсныг эрдэмтэд илрүүлсэн байна. Гипер таталтын нөхцөлд эсийн дотоод дахь бодисын солилцоонд аюул учирч, харин хэт хүчтэй юмуу хэт сул таталтын нөхцөлд торинож буй эсэд эсийн бүрхүүл тогтох үйл явц алдагддаг байна гэж “Дейли мэйл” сонинд иш татан бичжээ.

Жингүйдэл хүний нөхөн үржихүйн үйл явц болох тархины үйл ажиллагааг нөлөөлдөг байна.  Таталтын удаан хугацааны үлэмжхэн өөрчлөлт Альцгеймерын өвчин юмуу хорт хавдар зэрэг үхэлд хүргэх эмчилгээгүй өвчнийг даамжируулж ч болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна.

Британийн нэрт тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic”  компанийн  зохион байгуулах нам тойрог замын  аялалын нислэг бүр дараа жил эхлэж магадгүй байгаа. Гэхдээ  “сансрын порно” зураг авахад туславал 1 сая ам. доллар өгөхөөр амласан саналыг тус компани няцаажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих