Хятадын сонины байр бэлэг эрхтний дүрс агуулжээ

БНХАУ-ын нөлөө бүхий "People's Daily" сонин шинэ оффисын байр бариулж дуусч байгаа аж. Гэтэл тус байшингийн зураг онлайн хуудсуудад тавигдсаны дараа цахим ертөнц дэх хятадуудын сайхан зугаа болж байна.

Секс ярих эрхгүй хятадууд энэ байшингийн зургийг далимдуулан энэ хэний, юутай төстэй байна гэх мэтээр хуулиар шалгах боломжгүй агуулга илэрхийлж, шавайгаа ханатал зугаацаж байгаа аж.

Хэн ч хэлээгүй боловч цахим ертөнцийнхөн эр, эмгүй энэ байшин эр бэлэг эрхтэнтэй төстэй гэдгийг эрх баригчдад ойлгуулж тэмцлээ илэрхийлж байгаа аж.

Х.Баттөгс

Сэтгэгдэл бичих