Тэр цагтаа загварын тайзнаа сахиусан тэнгэр нь байлаа

Бүсгүй хүнийг энэ ертөнцийн хамгийн сайхан цэцэгтэй зүйрлэдэг. Цэцэггийг услахгүй бол гандаж, услаж тордвол улам өнгөжин дэлгэрдэг. Тэгвэл энэ даа бид амьдралын нугацаанд өрөөсөн далавчаа гэмтээсэн нэгэн сайхан бүсгүйн талаарх мэдээлэлийыг орууллаа.“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээжээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэнэ лээ . “Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болжээ.





Ава

Сэтгэгдэл бичих