Бенгази дахь элчинд халдсан цахим шууданг америкчууд илрүүлжээ

Цагаан ордноос 99 хуудас бүхий цахим шуудангаар илгээсэн төлөвлөгөө илрүүлжээ. Энэ захидалд өнгөрсөн есдүгээр сарын 11-нд болсон Ливийн Бенгази хот дахь АНУ-ын элчингийн байр руу халдах төлөвлөгөө байсан аж. Тэр халдлагын үеэр тус улсад сууж байсан элчин сайд Крис Стивен амь нас үрэгдэж байсан.

Энэ мэдээллийн талаар ерөнхийлөгч Обама болон Цагаан орндны хэвлэлийн төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа. Лхагва гаригт энэхүү цахим шууданг олж илрүүлжээ.

99 хуудас бүхий төлөвлөгөөний нэг хуудас нь гар бичмэл байсан аж. Цагаан орндноос энэхүү цахим шууданг олон нийтэд хараахан ил гаргаагүй юм. Үүнд нэлээд сайн мөрдлөг дүн шинжилгээ хэрэгтэй хэмээн үзэж байгаа бололтой. Шалгалт мөрдлөгийг Холбооны мөрдөх товчооныхон хийж эхэлсэн байна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих