Хүнээс хүнд дамжих аюултай “NCoV” вирус илэрчээ

“NCoV” хэмээх шинэ төрлийн корона вирус илэрчээ. Уг вирусыг хүнээс хүнд дамжих магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Анх Саудын Араб, Иорданд бүртгэгдсэн вирус нь одоогоор Их Британи, Франц, Герман зэрэг оронд тархаад байгаа гэнэ. Хүнээс хүнд дамжих аюултай гэж үзэж буй шалтгаан нь Их Британид уг вирусээр өвчилж нас барсан хүний гэр бүлийнхэн нь мөн энэ вирусын халдвар авсан нь явдал юм. Вирусээр өвчилсөн хүнд уушгины хатгаатай төстэй шинж тэмдэг илэрдэг юм байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих