Хүчтэй хар шуурга Бенгалын буланг чиглэж байна

Махасен нэртэй хүчтэй хар салхи Бенгалын буланг чиглэж байна хэмээн цаг уурчид мэдээллээ. Салхины хүч нэлээд их бөгөөд тарих хохирлын хэмжээ нь асар өндөр гарна хэмээн тооцоолж олон мянган хүн гэр орноо орхин нүүж эхэлжээ. Гамшгаас дүрвэгсэд Бирм болон Бангладеш руу явцгааж байна.

Дүрвэж буй хүмүүсийн амьдарч байгаа газар нь хэт нам дор учир гамшигт өртөх нь амархан, олон хүн аюулд учирна хэмээн тооцоолж байгаа юм. Бирмийн засгийн газраас гамшгаас дүрвэгсдэд зориулан түр орогнох орон байр, хэсэг хугацаанд идэ ххоол хүнс, ундны усыг бэлтгэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 166 мянган хүнийг орогнуулах байр бэлтгээд байгаа аж.

Хүчтэй бороо хар салхины улмаас хөрсний гулгалт үүсэж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа. НҮБ-аас гаргасан судалгаагаар гамшгийн бүсэд 8.2 сая хүн амьдарч байгаа гэжээ. Энэ байгууллагаас гамшигт өртсөн хүмүүст тусламж илгээхэд бэлэн байгаа гэв. Хар салхины нөлөөнд өнөөдрийн байдалаар 36 мянган хүн өртөж, гэр оронгүй болжээ.

Энэ хар салхинаас өмнө Бирмд 2008 онд 100 мянган хүнгамшигт өртөж амь насаа алдаж байсан юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих