Хятадад дахин нэг улс төрч авилгын хэрэгт холбогджээ

Хятадын Хөгжил шинэчиллийн үндэсний хорооны дэд дарга Лю Тинань авлигын хэрэгт холбогджээ. Түүнийг авлига авсан, сахилга батын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Иймд Хятадын хууль сахиулагчид түүнтэй холбогдох хэргийг шалгаж эхлээд байна.

Өнгөрсөн онд Хятадын сэтгүүлчид Лю Тинанийг авлига авсан, эрдэм шинжилгээний бүтээлийн зохиогчийн эрхийг хулгайлсан, нууц амрагаа ална хэмээн заналхийлсэн гэх хэргээр буруутгаж болзошгүй талаар мэдээлж байжээ. Энэ оны гуравдугаар сард албан үүргээ хүлээж авсан БНХАУ-ын дарга Си Жиньпин авлигатай хатуу тэмцэхээ мэдэгдэж байсан юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих