Тайванчууд Филиппиний талыг уучлал гуйхыг шаардаж байна

Нутгийнх нь загасчдыг хөнөөсөн гэх шалтгаанаар Тайванийн ард түмэн Филиппинийн төрийн далбааг шатааж, Тайпэйд томоохон үймээн самуун дэгдээжээ. Үүний зэрэгцээ Тайванийн эрх баригчид Манилад хандан “Амиа алдсан загасчны ар гэрийнхэнд мөнгөн тэтгэлэг өгч, Тайвань улсаас уучлалт гуй” хэмээн шаардаж байгаа юм.

Энэ хэргийн анхдагч шалтгаан нь Филиппинийн эргийн хамгаалалтын цэргүүд загас агнаж явсан Хун Ших Ченийг ямар нэгэн анхааруулгагүй буудан хөнөөсөн байдаг. Тэр ч бүү хэл цэргүүд тус хэргээ нуун далдлахын тулд амиа алдсан загасчныг нуун далдалж, лхагва гараг хүртэл чимээгүй явжээ. Гэвч цагдаа нар хэргийн араас тасралтгүй мөрдсөний эцэст нөхцөл байдал олонд ил болсон билээ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих