Москвад Америкийн тагнуулыг баривчилжээ

Оросын сөрөг тагнуулын албаныханМосквад АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн гуравдугаар нарийнбичгийн дарга гэсэн нэрээр ажиллаж байсан Фогл Райан Кристоферыг саатуулсныг америкийн төрийн департамент нотложээ.
ОХУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-ныэнэ ажилтныгтааламжит бус этгээд гэж зарласан бөгөөдтүүнийг тагнуул хийсэн хэргээр Оросоос хөөн гаргах гэж байна. Тэртагнуулын төв газрын мэргэжлийн тагнуулч бөгөөд оросын тусгай албадын нэг ажилтныг элсүүлэх гэж байгаад мягмар гарагт шилжих шөнө саатуулагдсан юм гэж Оросын аюулаас хамгаалах алба зарлажээ. Тэрудаан хугацаагаар хамтран ажиллавал жилд нэг сая доллар өгнө гэсэн саналыг оросын иргэнд тавьж байсан нь Оросын аюулаас хамгаалах албаны тараасангүйцэтгэх албаны зурагт гарсан захидлаас тодорхой байна.
Саатуулах үедФоглоос гарсан “тагнуулын хэрэгслүүд” болон их хэмжээний мөнгө нь америкийн талд ноцтой асуулт тавихад хүргэж байна гэжОХУ-ын ГХЯ тэмдэглэжээ. ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Майкл Макфолоорболсон явдлыг тайлбарлуулахаар түүнийг Оросын гадаад хэргийн яаманд лхагва гарагт ирүүлэхээр дуудсан байна.
Фоглоос техникийн тусгай хэрэгсэл, элсүүлэхээр төлөвлөж байсан оросын иргэнд бичгээрөгөхзааварчилгаа, их хэмжээний мөнгө болон хиймэл үс, сахалгарсныг тэмдэглэж байна.
Саатуулагдсан хүнийгОХУ-ын аюулаас хамгаалах албаны хүлээн авах байранд аваачиж, зохих асуулт тавьж, хариулт авсаны дараа АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны хүмүүст хүлээлгэн өгчээ.
... “Ойрын үед тантай хамтран ажиллах боломжийг бид тэсч ядан хүлээж байна” гэж америкийн ЭСЯ-ны ажилтнаас гарсан захидалд дурджээ.
С.Инда

Сэтгэгдэл бичих