Эмэгтэй хүний цүнх жорлонгийн суултуураас их бактеритай

Британийн “Initial Washroom Hygiene”байгууллага эмэгтэй хүний цүнхний талаар сонирхолтой судалгаа хийжээ. Таван цүнх тутмын нэгэнд нь агуулагдах бактер жорлонгийн суултуураас их байдаг нь илэрчээ.
Эмэгтэй хүний цүнх олон мянган бактерийн жинхэнэ агуулах болдог байна. Харин цүнхэн дэх хамгийн балиар зүйл нь гарын тос ажээ. Дараа нь уруулын будаг, тушь орж байна. Ингэхдээ арьсан цүнх хамгийн аюултай нь ажээ. Арьсны нүх сүв ихтэй бүтэц нь бактери ихээрүүрлэж, үржих боломж олгодог байна.
Цүнхнээс эргээд гар бохирдохоос сэргийлэхийн тулд цүнхийг бактерийн эсрэг салфеткаар тогтмол арчиж цэвэрлэж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Бактериар бохирдох үүднээс авч үзвэл, цүнхийг гал тогооныөрөөний ажлын гадаргуутай харьцуулж болно гэж “Росбалт” сайтад бичжээ.
Энэ сайтад түрүүнд нь бичсэнээр, гар утсан дахь бактери суултуур юмуу гадаа өмсдөг гутлын улныхаас тав дахин их байдаг байна. Энэ нь бүх төрлийн бактери агуулагддаг шүлс ярих үед утсанд үсэрдэгтэй холбоотой ажээ. Үүнээс гадна, бохир гарын бактери утсанд их хуримтлагддаг байна.Сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд гар утсыг спирттэй салфеткаар өдөрт хоёр удаа арчиж байхыг эрдэмтэд зөвлөж байна.
Гар хатаагч, түүнчилэн косметикийн хэрэгсэл, шүршүүр нь дутуугүй аюултай гэнэ. Тухайлбал, шүршүүрийн олгой хоолойд гал тогооны өрөөний крантнаас 100 дахин их бактери байдаг ажээ.Тиймээс шүршүүрт орохын өмнө 30 секундийн турш усыг гоожуулж байхыг эрдэмтэд зөвлөж байна.
Бусад аюултай биеттэй харьцахдаа цаасан алчуур хэрэглэх, цүнхээ шал юмуу гал тогооны өрөөний ширээн дээр тавихгүй байх, түүнчилэн ванны өрөөнд чимэглэлийн косметикийн хэрэгсэл хадгалахгүй байх, шүршүүрийн хоолойг хагас жил болоод сольж байхыг зөвлөж байна.
С.Инда

Сэтгэгдэл бичих