“АНУ-ын мисс” бүсгүй хунтайж Гаррид ухаангүй дурлажээ

Хунтайж Гарри АНУ-д долоо хоног айлчлахдаа жинхэнэ шуугиан тарьжээ. Харин Америкийн тэргүүн гоо бүсгүй Нана Меривезер Британийн хаан ширээ залгамжлагчийн бага хүүтэй суухыг мөрөөдөж байгаагаа мэдэгдсэн байна.
2013 оны “АНУ-ын мисс” 28 настай Гаррийг хараад ухаан алдах шахсанаа хүлээн зөвшөөрчээ. Бүсгүй Нью-Йоркт болсон буяны үдэшлэг дээр хунтайжийг харж, ухаангүй дурласан байна.
Нана Меривезер бусад нэр цуутай хүмүүсийн хамт хүлээн авалтад уригдсан бөгөөд тэдний дунд Жон Ленноны хүү дуучин Шон Леннон, рэпер Уильям Адамс зэрэг бусад алдартай хүмүүс байжээ. 27 настай сайхан бүсгүй хунтайжийг хараад бишэрч, түүнд дурласнаа хэлээд, түүнтэй суухыг мөрөөдөж байгаагаа хүлээн зөвшөөрчээ гэж “Телеграф” сонинд бичсэн байна.
“Би түүнийг ганцаараа гэж сонссон. Би мөн ганцаараа. Тэр өндөр, сайхан залуу юм. Би түүнтэй суувал аз жаргалтай байх болно” гэж “АНУ-ын мисс” хэлжээ.
Гарри найз бүсгүйтэй, тэр нь загвар өмсөгч 24 настай Крессида Бонас гэдгийг Нана мэддэггүй бололтой.
С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах - 5.188.210.52Уржигдар

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://money.yandex.ru/payments/checkout?requestid=333930313635373739395f34636634353830373235613666346632326236356436633133656333613234656332323264373665 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://paraknig.me/view/357477#impressions - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://rostov-na-donu.podarki-market.ru/catalog/product-486156/?MID=1934&result=reply#message1934 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 4d36b79