Кеннедийн амь насыг бүрэлгэсэн хэргийн нууц одоо л тайлагдав уу?

Америкийн ерөнхийлөгч Ричард Никсоны туслах өөрийн бичсэн номондоо дуулиантайгаар нэгэн зүйлийг илэн далангүй бичжээ. Жон Кеннедийг чухам хэн алсныг хэлэхээр Рожер Стоун шийдсэн байна.

Улс орныг удирдахыг хүссэн хүмүүс, тодруулбал, АНУ-ын дараачийн ерөнхийлөгч Ричард Никсон, Линдон Жонсон нар Даллас хотод ерөнхийлөгчийн амь насанд халдах ажлыг зохион байгуулсан юм гэж зохиогч бичжээ. Ном аравдугаар сард гарах хэдий ч, Стоун зарим зүйлийг урьдчилан дурдсан байна.

Жишээ нь, чухамхүү Жонсон ерөнхийлөгч Кеннедийг Даллас хотод аялуулах ажлыг зохион байгуулж, Ли Харви Освальдыг мөн тийш нь явуулсан юм гэж зохиогч бичжээ. Освальд өөрөө ч удалгүй алагдсан юм.

Стоуны дурдсан хоёр дахь сонирхолтой баримт гэвэл, алуурчин Освальд буюу Жек Рубийг Никсон сайн таньдаг байсан бөгөөд тэр Жонсоны зөвлөснөөр Освальдыг Цагаан ордонд ажиллуулахаар авч байжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих