“Оскар”-ын шагнал гардуулах анхны ёслол АНУ-д болжээ

Америкийн киноны урлагийн академийн жил тутмын үндэсний шагнал болох “Оскар”-ыг “ ”Metro-Goldwyn-Mayer” студийн босс Луис Мейер анх бий болгожээ. АНУ-ын киноны гол шагнал нь дэлхийн киноны урлагийн хамгийн нэртэй нь юм.
“Оскар”-ын шагнал гардуулах анхны ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Голливудын “Roosevelt” зочид буудалд болжээ. Киноны шагнал гардуулах анхны ёслолын үйл явдлыг радиогоор нэвтрүүлж, харин 1953 оноос эхлэн телевизээр гаргах болсон байна. Өнөөдөр “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг дэлхийн олон арван оронд шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.
Энэ ёслолын арга хэмжээ барагцаалвал 70 жилийн турш хавар гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр болж байсан юм. Харин 2004 оноос ёлолын улирал өөрчлөгдөж, одоо хоёрдугаар сарын сүүлч гуравдугар сарын эхэнд шилжжээ. Шагнал гардуулах ёслол муж улсын эдийн засагт 700 сая орчим ам.доллар (2007 оны дүнгээр) оруулж, барагцаалвал 10 мянга орчим хүний ажлын байр бий болгодог байна.
Киноны олонх шагналаас ялгаатай нь“Оскар”-ын шагналыг академийн бүх гишүүний санал хураалтаар (шалгаруулах шүүгчдийн сонголтоор биш) гардуулдаг бөгөөд энэ гишүүд нь 10 000 гаруй юм. Ийм ардчилсан арга нькиноны шагналыг зүй ёсоор нэр хүндтэй болгожээ.
Одоо “Оскар”-ыг 24 гол төрлөөр гардуулдаг бөгөөд бас хэд хэдэн тусгай төрөл ч бий. Сүүлчийн төрлүүдээр шагналыг академийн тусгай хороо тодорхойлж, гол шагналаас гадуур гардуулдаг байна.
34 см өндөр, 3,85 кг жинтэй оскарын шагналын цутгамал барималыг алтаар бүрж, хар гантиган дээр суурилуулсан байдаг байна. Энэ нь хальсны дамар дээр зогсож байгаа бөмбөг барьсан рыцарийн дүрс юм.
С.Инда

Сэтгэгдэл бичих