Брэд: Би түүний энэ шийдвэрийг дэмжиж байсан

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулсан гэсэн мэдээлэл дэлхий дахинаа цацагдаад 24 цаг өнгрөч байна.Анжелина Жолийн энэ зоригтой шийдвэр нь дэлхий нийтийг цочирдуулсан гэж хэлж болно. Түүний эрүүл мэндийнхээ төлөө гаргасан энэ шийдвэрт гэр бүл ойр дотныхон, найз нөхөд, урлаг соёл, нийгэм, улстөрийн зүтгэлтнүүд урам хайрлаж байгаагаа илэрхийлсэн.

Хүн бүхний сонирхол одоо түүний нөхөр Брэд Питтийн ямар байдалтай байгааг мэдэхийг хүсэж байгаа байх. Брэд Питт эхнэрийнхээ энэхүү шийдвэрийг анхнаас нь бүрэн дэмжиж, сэтгэлийн тэнхээ хайрлаж байсан гэнэ.

Брэд “Би Энжигийн сонголтыг үнэхээр баатарлаг зүйл гэж бодож байна. Тэр минь надтай болон үр хүүхдүүдтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдраасай гэж би бүхнээс илүү хүсч байна” хэмээн “US Today” сонинд ярьжээ. Брэд Жолигийн хагалгааны явцад эмнэлэг дээр байсан бөгөөд одоо үргэлж түүний хажууд байж халамжилж байгаа гэнэ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих